ЗОЧЛОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛЖСӨН СУРГАЛТАД 10 МЯНГА ГАРУЙ ИРГЭД ХАМРАГДЖЭЭ


Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 2019 онд аялал жуулчлалын салбарын хөгжлийг шинэ түвшинд хүргэж, аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулахад үйл ажиллагаагаа чиглүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд аялал жуулчлалын салбарын зочлох үйлчилгээний төрөлжсөн 10-12 сургалтын хөтөлбөрийг боловсруулж, зөөгч, бартендер, бариста, өрөөний болон гэрийн үйлчлэгч, тогооч, жолооч, ачаа зөөгч хаалгач гэсэн 9 мэргэжлээр орон нутгийн иргэдэд мэргэжил олгох болон мэргэшүүлэх сургалтыг Улаанбаатар хот, 21 аймагт өнгөрсөн 5 дугаар сарын 25- 6 дугаар сарын 25-н хүртэлх нэг сарын хугацаанд зохион байгуулж үр дүнгийн мэдээллийг хүлээлгэн өглөө.

Сургалтыг анх удаа олон улсын жишигт нийцүүлэн боловсруулсан аялал жуулчлалын 10 мэргэжлийн ажлын байрны дүрэм, сургалтын хөтөлбөрийн дагуу "үнэ төлбөргүй", "мэргэжлийн сургагч багш нар" явуулсан бөгөөд 21 аймаг нийслэлийн хэмжээнд нийт 10 мянга гаруй иргэд төрөлжсөн сургалтад хамрагдаж гэрчилгээгээ гардан авсан юм.

Сургалтад хамрагдсан 10 мянга гаруй иргэд орон нутаг болон нийслэлийн хэмжээнд үйл ажиллагааг явуулж буй аялал жуулчлалын компани, жуулчны баазуудад ажиллах бүрэн боломжтой болж байгаагаараа онцлог бөгөөд тус салбарын хүний нөөцийн чадамж нэмэгдэж байгаа нь ихээхэн онцлог юм.

Мөн энэ удаагийн сургалтаар хамрагдсан нийт иргэдийг "Харилцаа, хандлага", "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй"-н сургалтад нийтээр нь хамруулан үйлчилгээний чанарыг сайжруулах, ажлын байран дахь эрүүл, аюулгүй байдлыг хангахад чухал нөлөөг үзүүлсэн гэж зохион байгуулагчдын зүгээс үзэж буй юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хушганы самарт хар тамхи нуусан байсныг илрүүлжээ 8 цагийн өмнө
"Монгол төрийн тамганы хөшөө"-ний суурийг сольж, хөшөөг буцаан байрлуулна 9 цагийн өмнө
П.Мөнхтулга: Хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийн шалтгааныг мэдэхгүй 10 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Бага ангийн гэрийн даалгавар 20 минутаас хэтрэхгүй байх ёстой 10 цагийн өмнө
Д.Жаргалсайхан: Бүлгийн хурал хэвийн үргэлжилж байна, гадуур буруу ойлголт төрүүлэх гээд байх шиг байна 12 цагийн өмнө
Ц.Сандаг-Очир: Маргаашдаа багтаж Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнхан онгоцоор явна 13 цагийн өмнө
Л.Соронзонболд: С.Цэнгүүний хуулийг оочер дараалал дайрч оруулж ирсэнд бухимдсан гишүүд эсрэг санал өгсөн 13 цагийн өмнө
Увс аймгийн тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна 14 цагийн өмнө
19 иргэний амь насыг авран хамгаалжээ 14 цагийн өмнө
16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх энэ сарын 29-ний өдөр хэлэлцэнэ 15 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно 17 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлыг тогтооход газар зүйн онцлог, байгалийн нөхцөлөөс шалтгаалан хүндрэл учирчээ Өчигдөр
Хөвсгөлд 55.1 сая төгрөгийн үнэ бүхий 15 үхрийг хулгайлж, худалдсан хэргийг шалгаж байна Өчигдөр
ТЦА: Халтиргаа, гулгаанаас сэргийлж дугуйгаа солихыг зөвлөлөө Өчигдөр
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, ихэнх хугацаанд говь, талын нутгаар салхи шуургатай байна Өчигдөр
Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ Өчигдөр
Гараашны татвар цуцлах санал асуулгад 93.852 хүн гарын үсэг зуржээ Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо Өчигдөр
Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Өмнөговийн нутгаар цас орно Өчигдөр
“Дэлхийн хуримтлалын аян - 2026” орон даяар үргэлжилж байна 2026/10/24