ТАГНУУЛ ХИЙСЭН ТАЙВАНИЙН ИРГЭН, НУУЦ ЗАДРУУЛСАН МОНГОЛ УЛСЫН ХОЁР ИРГЭНИЙГ ЯЛЛАЛАА

Өнөрцэцэг
2019/07/25

Энэ нь Монголын шинэ цагийн түүхэнд анх удаа өөрийн нутаг дэвсгэрт тагнуулын үйл ажиллагаа явуулсан гадаадын иргэнийг хорих ялаар шийтгэсэн тохиолдол болж байгаагаараа олны анхаарлыг татаж байгаа юм.

Энэ бол Монгол хүний хувьд эх орноосоо урвасан үйлдэл. Хэдийгээр манайд байсгээд санаатай болон санамсаргүй байдлаар гадны тагнуулын гар хөл болсон, мэдээлэл дамжуулсан хэрэг ил болж байсан ч Монгол хүний эх орноо гэсэн үзэл санааг ганхуулсан, төр болон төрийн албаны хүний ёс зүйг эргэн харах, тангарагтаа үнэнч эсэхийг нь нягтлах хэрэгтэй болсныг харуулсан жишээ болсоор байна. Гадаадын тусгай албадаас манай улсын иргэдийг хамтран ажиллахыг ятгах, хамтран ажиллахаар тохиролцох, улмаар төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлуулах буюу дамжуулж авах тохиолдол цаашид ч гарах магадлалтайг сануулсан хэрэг мөн билээ. Ялангуяа, төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд нууцтай ойр этгээдийг ашиглах эрмэлзэлтэй байдгийг бид З.Пагмажавын гэх тагнуулын хэргээр нь гадарлахтайгаа болцгоосон.

Тэгвэл Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл /Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах/-ийн тайлбар хэсэгт "Гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон боловч төрийн зохих байгууллагад сайн дураараа мэдэгдсэн, учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэхэд туслалцаа үзүүлсэн иргэний үйлдэл нь өөр гэмт хэргийн шинжгүй бол ялаас чөлөөлнө" гэж заасан бөгөөд хэрэв гадаадын тусгай албанаас манай улсын иргэнтэй хамтран ажиллахаар тохиролцсон тохиолдолд иргэн Та энэ талаар Тагнуулын ерөнхий газарт сайн дураараа мэдэгдэж, учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэх боломжтойг Тагнуулын ерөнхий газраас нийт иргэдэдээ санууллаа.

Хэргийг уншигчдадаа сануулбал, Сүхбаатар дүүргийн V хороо Голомт хотхоны "С" блокын орон сууцанд тагнуулын байгууллагаас өнгөрөгч 2018 оны аравдугаар сарын 2-ний өдөр гурван цагийн турш гүйцэтгэх ажиллагаа явуулж дөрвөн хайрцаг бүхий нотлох бичиг баримтыг хураан авсан байдаг. Энэ явдал тухайн өдөр олон нийтийн анхаарлыг татсан ч холбогдох газруудаас тодорхой мэдээлэл өгөхгүй байсаар "мартагдсан". Тухайн эд мөрийн баримт болох эд зүйлсийг хураан авахаас өмнө буюу есдүгээр сарын 31-нд манай тагнуулынхан Голомт хотхоны дөрвөн давхарт байрлах Хятад улсын иргэдийг баривчилсан гэх мэдээлэл ч цацагдаж байлаа. Ингээд баривчилсаны дараа тухайн Хятад иргэдийн гэрээс дуу хураагч, утас чагнагч, мэдээлэл дамжуулах үүрэгтэй нууц камер нэлээд хэмжээний ам.доллар зэргийг хураан авсан байдаг. Энэ хэрэг тухайн үедээ тэгсгээд намжсан ч Тагнуулын ерөнхий газрын бие бүрэлдэхүүн бараг анх удаа шуугиан тарьж, олны өмнө ил тодоор тусгай ажиллагаа явуулсан үйл явдал болсон байдаг.

Энэхүү үйл явдалтай холбоотой УИХ-ын нэр бүхий хоёр гишүүн, дүүргийн прокурор, цагдаагийн удирдах албан тушаалтан Хятад Улсын иргэдээс 1.3 сая ам.долларын авлига авч байгаад баригдсан гэх мэдээлэл олон нийтийн цахим сүлжээгээр цацагдсан. Харин энэ бүгд ямар ч үндэслэлгүй гэдгийг АТГ-аас мэдэгдсэн байдаг. Ийн Монгол Улсын нууцад халдаж тагнуул явуулж байсныг хууль хяналтын байгууллага шуурхай ажилласны үндсэн дээр хэрэгт холбогдох нотлох баримт бичгийг хураан авч эл хэргийг шалгах ажиллагааг эхлүүлжээ. Гадаадын иргэн харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуул хийсэн бол 12-20 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байдаг байна. Хуулийн байгууллага хэргийг арван сар мөрдөн шалгасны эцэст Тайванийн иргэн В-г буруутай үйл ажиллагаа явуулсныг тогтоолоо. Тус хэргийг үйлдсэн этгээдүүд ямар нэгэн албан тушаалтан биш, төрийн албан хаагч биш, энгийн иргэд гэдгийг хуулийн байгууллагаас мэдэгдэж байсан удаатай. Эл хэрэг "Усанд хаясан чулуу мэт алга болох болов уу" гэх таамаг олон хүнд төрж байсныг үгүйсгэхгүй. Ийн Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуул явуулж улсын нууцыг өөрийн улсад задруулдаг байсан гадаадын иргэнд ял оноосон анхны тохиолдол болж байгаа нь энэ. Хэрэв үүнийг илрүүлэгүй бол манай улсын үндэсний аюулгүй байдалд аюул учирч, эрсдэл нүүрлэх байсныг үгүйсгэх аргагүй.

Одоогоор Тайванийн иргэн В гэгч хэн бэ, улсын нууц зарлуулж гадны тагнуулын гар хөл болж эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэстний үнэт зүйл рүүгээ нулимсан А, М гэгч нь хэн болохыг хуулийнхан ил болгохыг хүссэнгүй. Яг дээрх үндэслэлээр З.Пагмажав гэгчийг манай тагнуулчид илрүүлж байв. З.Пагмажавын тухайд сануулбал, Тайваньд Монгол Улсын нууцтай холбоотой мэдээллийг орчуулан

хүргэж байсан гэж үзэн ялласан. Энэ хэрэг одоогоос дөрвөн жилийн өмнө гарч байсныг манай уншигчид мартаагүй биз ээ. УИХ- ын гишүүн асан М.Батчимэгийн зөвлөх З.Пагмажав эх орноосоо урвасан гэх зүйл ангиар шүүхээс 16 жилийн ял сонссон дуулиант хэрэг мартагдаагүй.

Жирийн иргэн ч байг уу, улс төрийн өндөр албан тушаалтан ч байна уу нийгмийн гарал үүслээс үл хамааран Монгол хүний эх орноо гэсэн сэтгэл зүрхний дархлаа хаана байна вэ. Яагаад эх орноо худалдах хямдхан үзэлтэй болов, бид. Цус нулимс, амь насаараа дэнчин тавьж өнөөдрийн тусгаар улсыг бий болгосон өвөг дээдэс гэж холыг дурсахаа болъё. Ирээдүйд айх айдасгүй, элэг бүтэн амьдрах үр хүүхдүүдэдээ гишгэх газрыг нь бүтнээр нь өгчихвөл бидний амьдарч байгаагийн хэрэг гармаар санагдах. Гэтэл маргаашийн уушгинаас өнөөдрийн өөхийг эрхэмлэгчид олширч байгаагийн цаана үндэсний аюулгүй байдал, түүнд хамаарах төрийн бодлогын асуудалд анхаарахгүй бол горьгүй нь гэсэн дүр зураг дээрх хэргүүдийн цаанаас цухалзаад байх шиг. Тагнуулынхан илрүүлж, гүйцэтгэх ажиллагаа явуулж барьж байгаа нь энэ ч мэдэгдэхгүйгээр хэчнээн Монгол хүнээр дамжуулан бидний нууцад халдаж байгааг таашгүй. "Цэц магнай" гэж тагнуул, босуулуудын гай түйтгэр хэчнээн өрх айлын гал голомтыг сүйтгэж болохыг тодорхой харуулсан кино бий. Киноны нэгээхэн хэсэгт "Улс гэрээс эхлээд өрх айл бүрт өөрийн гэсэн нууц бий" хэмээн өгүүлдэг. Ийм үзэл санаа Монгол иргэн бүрт тун хэрэгтэй байгааг бид дээрх хэргүүдээс үүдэн хөндөж байна.

Эх сурвалж: Үндэсний шуудан Б.Оюунжаргал


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БАЙГАЛЬ ЭХИЙН ХИЛЭН 16 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа 17 цагийн өмнө
Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 1026 хэрэг шалгагдаж байна 18 цагийн өмнө
СОР17-гийн үеэр зорчигч тээврийн тусгай зохицуулалт хийнэ 20 цагийн өмнө
Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр эхэллээ 22 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн өмнөд болон зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно 22 цагийн өмнө
Олон улсын хиймэл оюуны гуравдугаар олимпиадаас хос хүрэл медаль авчээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн 70 МВт-ын ДЦС анхны галаа асаав Өчигдөр
Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах барьж, өргөтгөж байна Өчигдөр
Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
ЦАГ АГААР: Баруун, төвийн ихэнх нутаг болон говийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Төв болон баруун аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар орно 2026/08/08
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа 2026/08/08
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан 2026/08/08
Долдугаар сард 709,503 зөрчил бүртгэгджээ 2026/08/07
ЭКО ИННОВАЦ ба АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ 2026/08/07
"Супер бэлэгтэй 20 жил" аяны хоёр өрөө байрны эзэн: “Үүнээс илүү сайхан зүйл гэж үгүй байх.” 2026/08/07
Улаанбаатар хотын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/08/07
Хилчин байлдагч галын аюулаас нэг өрх айлыг аварчээ 2026/08/07
Эхийн алдар одонгийн мөнгийг энэ сарын 25-нд олгоно 2026/08/07