ХОТЫГ УТААНААС САЛГАХ БҮСГҮЙ ХҮҮХДИЙН ЗУСЛАНДАА АНХААРААД ЗАВГҮЙ

Өнөрцэцэг
Өчигдөр

Хувийн татлаа ихтэй хүнийг орлогчоороо авч, хамгийн чухал төслүүдээ хариуцуулж зовоох хэрэг байсан уу, С.Амарсайхан дарга аа… Нийслэлийн Засаг даргын орлогч, Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагчаар томилогдсон Д.Мөнхжаргал тань хувийн ажилдаа анхаарч хоттой манатай яваа юм биш үү. Шадивлин зусланд гарсан галын өмнө сээлфий хийж олны танил болсон орлогч бүсгүй хүүхдийн зусландаа амрагч татах ажилдаа ханцуй шамлан Нийслэлийн агаар, орчны бохирдлын чинь талаар хэсэгтээ мартчихсан манаргаж яваа нь ээлжит альбомоос нь тодорхой байна. Баянгол дүүргийн баахан хүүхэд үнэгүй амрааж байгаа нэрээр Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, НХХЯ-наас хангалттай дэмжлэг авсан байж болзошгүй гэдгийг холбогдох газрын мэргэжилтнүүд хэлж байна.

Урин дулаан цагт хувийн эзэмшлийн "Сансар" хүүхдийн зуслангаараа төсвөөс татаас авч, үргэлжлүүлээд намар өвөл хаварт нь Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд байрлах "Жаргалан гурав" хүүхдийн цэцэрлэгээрээ мөн санхүүжилт, дэмжлэгийг бялууртал хүртдэг гэх "нууцлаг тэрбумтан" бүсгүй энэ байдлаараа Хотын утаанд анхаарал хандуулах болов уу даа. 2017 онд 233 сая 723 мянган төгрөгийн орлого олж, 5.7 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх гурван ч орон сууц, оффистой гэгдэх тэрбээр өнгөрөгч онуудад дээрх цэцэрлэг, хүүхдийн зуслангуудаа Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгалгүй нуусан гэмтэй. Хөрөнгө орлогоо мэдүүлэх болохоор тас мартддаг цэцэрлэг, зуслангууддаа төсвийн татаас, дэмжлэгийг харин ч нэг марталгүйгээр авч чаддаг нь гайхалтай. Нөхөр Р.Эрдэмдэлгэрийнхээ нэр дээр байгуулсан дээрх хүүхдийн байгууллагууд нь 2014, 2015 онуудад байгуулагдсан ч ердөө жил хүрэхгүй хугацааны дараа Д.Мөнхжаргалын НИТХ-ын төлөөлөгч болсон цагаас эхлэн улсын болон орон нутгийн төсвөөс ихээхэн хэмжээний татаас авч эхэлсэн байдаг. Улмаар С.Амарсайхан даргын орлогч, сээлфийч бүсгүй Д.Мөнхжаргалын гэр бүлийн эзэмшдэг хувийн цэцэрлэгтээ гурван жилийн хугацаанд 458,448,600 төгрөгийн татаасыг авч чадсан. Удахгүй утааны улирал эхлэх ч мань орлогчид энэ асуудал үнэндээ огтын падлийгүй байх. Учир нь цэцэрлэг, сургууль цуглах цаг зэрэгцэж байхад өөрийн цэцэрлэгтээ хамрагдах хүүхдийн орон тоонд толгойгоо гашилгахгүй бол хувийн орлого, ашигт нь нэлээдгүй хувиар нөлөөлж таарна. Тэгэхээр ийм татлаа, түтлээтэй, тэгээд ч хүүхдийн хүмүүжил боловсрол мэдлэгт анхаарахаас өөр туршлага мэдлэг дулимхан хүнээр Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудлыг шийдвэрлүүлнэ гэдэг учир дутагдалтай юм.

Цаашлаад ирэх сонгуульд, тэр дундаа Баянгол дүүргээс нэр дэвших санаа өвөрлөн яваа гэх түүний хувийн их ачааллыг бодолцон хувьсгалын ажлаа салгаж авбал яана, Хотын захирагч аа!!!

Эх сурвалж: niigmiintoli.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хушганы самарт хар тамхи нуусан байсныг илрүүлжээ 8 цагийн өмнө
"Монгол төрийн тамганы хөшөө"-ний суурийг сольж, хөшөөг буцаан байрлуулна 9 цагийн өмнө
П.Мөнхтулга: Хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийн шалтгааныг мэдэхгүй 10 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Бага ангийн гэрийн даалгавар 20 минутаас хэтрэхгүй байх ёстой 11 цагийн өмнө
Д.Жаргалсайхан: Бүлгийн хурал хэвийн үргэлжилж байна, гадуур буруу ойлголт төрүүлэх гээд байх шиг байна 12 цагийн өмнө
Ц.Сандаг-Очир: Маргаашдаа багтаж Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнхан онгоцоор явна 13 цагийн өмнө
Л.Соронзонболд: С.Цэнгүүний хуулийг оочер дараалал дайрч оруулж ирсэнд бухимдсан гишүүд эсрэг санал өгсөн 13 цагийн өмнө
Увс аймгийн тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна 14 цагийн өмнө
19 иргэний амь насыг авран хамгаалжээ 14 цагийн өмнө
16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх энэ сарын 29-ний өдөр хэлэлцэнэ 16 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно 17 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлыг тогтооход газар зүйн онцлог, байгалийн нөхцөлөөс шалтгаалан хүндрэл учирчээ Өчигдөр
Хөвсгөлд 55.1 сая төгрөгийн үнэ бүхий 15 үхрийг хулгайлж, худалдсан хэргийг шалгаж байна Өчигдөр
ТЦА: Халтиргаа, гулгаанаас сэргийлж дугуйгаа солихыг зөвлөлөө Өчигдөр
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, ихэнх хугацаанд говь, талын нутгаар салхи шуургатай байна Өчигдөр
Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ Өчигдөр
Гараашны татвар цуцлах санал асуулгад 93.852 хүн гарын үсэг зуржээ Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо Өчигдөр
Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Өмнөговийн нутгаар цас орно Өчигдөр
“Дэлхийн хуримтлалын аян - 2026” орон даяар үргэлжилж байна 2026/10/24