БИТҮҮ ДЭЭВЭРТЭЙ, 50-60 МЯНГАН ХҮНИЙ СУУДАЛТАЙ ШИНЭ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН БАРИНА


Шинэ цэнгэлдэх хүрээлэн барих газрын байршлын талаар хэлэлцлээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар олон улсын жишигт нийцсэн 50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэр бүхий Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барих газрын байршлын талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц танилцууллаа. Зөвлөлийн гишүүд тодорхой дөрвөн газрын байршилд санал хэлж, үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барих газрыг дахин судалж танилцуулахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлайд үүрэг болголоо.

Энэ үеэр хотын Захирагч С.Амарсайхан "Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барих асуудлыг төр хувийн хэвшлийн оролцоотой, байнгын ажиллагаатай байх зарчим дээр үндэслэж хийх ёстой. Зах зээлийн хэрэгцээг хангасан жилийн дөрвөн улиралд хэвийн үйл ажиллагаа явуулж байдаг цогцолбор болох Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнг байгуулахад хувийн хэвшлийнхний саналыг тусгах хэрэгтэй" хэмээлээ.

Уг асуудалтай холбогдуулан Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнг барьж байгуулахад төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй санал солилцож танилцуулахыг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Отгонбаярт даалгав.\

Мөн өнөөдрийн хурлаар Улаанбаатар хотод ашиглагдаж байгаа гүүрэн гарцуудын цэвэрлэгээ, үйлчилгээ, цахилгаан шатны ашиглалтын талаарх танилцуулга болон Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн байршил, зураг төсөл, төсвийн тухай танилцуулгыг хэлэлцэж хурлын тэмдэглэл гаргалаа.

Улаанбаатар хотод ашиглагдаж байгаа гүүрэн гарцуудын цэвэрлэгээ, үйлчилгээ, цахилгаан шатны ашиглалтын талаарх танилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр танилцуулав. Нийслэлийн хэмжээнд төсвийн хөрөнгөөр байгуулсан таван гүүрэн гарц, гурван нүхэн гарц байдаг. Нийслэлийн Засаг даргын үүрэг болгосны дагуу өнгөрсөн зургаадугаар сард "Улаанбаатар шат" НӨҮГ-ын дарга, ерөнхий инженерээр ахлуулсан ажлын хэсэг Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо 120 мянгатад байрлах гүүрэн гарцны цахилгаан шат, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороололд байрлах гүүрэн гарцны цахилгаан шат, 100 айлд байрлах цахилгаан шатнуудын эвдэрч гэмтсэн тоног төхөөрөмжүүдийг сольж ашиглалтад оруулсан байна. Цаашид гүүрэн гарцны цахилгаан шатнуудыг хариуцах хоёр ээлжийн ажилтан ажиллуулах, шаардлагатай сэлбэг хэрэгслийн нөөц бүрдүүлэх шаардлагатай байгаа талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа.

Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэж нийслэлийн хэмжээнд байгаа гүүрэн гарцуудын цахилгаан шатны засвар болон техникийн бүрэн бүтэн байдлыг "Улаанбаатар лифт" НӨҮГ-ыг хариуцаж ажиллах үүрэг даалгавар өгч хурлын тэмдэглэл гаргалаа.

Эх сурвалж: НЗДТГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хушганы самарт хар тамхи нуусан байсныг илрүүлжээ 9 цагийн өмнө
"Монгол төрийн тамганы хөшөө"-ний суурийг сольж, хөшөөг буцаан байрлуулна 10 цагийн өмнө
П.Мөнхтулга: Хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийн шалтгааныг мэдэхгүй 12 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Бага ангийн гэрийн даалгавар 20 минутаас хэтрэхгүй байх ёстой 12 цагийн өмнө
Д.Жаргалсайхан: Бүлгийн хурал хэвийн үргэлжилж байна, гадуур буруу ойлголт төрүүлэх гээд байх шиг байна 14 цагийн өмнө
Ц.Сандаг-Очир: Маргаашдаа багтаж Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнхан онгоцоор явна 14 цагийн өмнө
Л.Соронзонболд: С.Цэнгүүний хуулийг оочер дараалал дайрч оруулж ирсэнд бухимдсан гишүүд эсрэг санал өгсөн 15 цагийн өмнө
Увс аймгийн тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна 15 цагийн өмнө
19 иргэний амь насыг авран хамгаалжээ 15 цагийн өмнө
16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх энэ сарын 29-ний өдөр хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно 18 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлыг тогтооход газар зүйн онцлог, байгалийн нөхцөлөөс шалтгаалан хүндрэл учирчээ Өчигдөр
Хөвсгөлд 55.1 сая төгрөгийн үнэ бүхий 15 үхрийг хулгайлж, худалдсан хэргийг шалгаж байна Өчигдөр
ТЦА: Халтиргаа, гулгаанаас сэргийлж дугуйгаа солихыг зөвлөлөө Өчигдөр
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, ихэнх хугацаанд говь, талын нутгаар салхи шуургатай байна Өчигдөр
Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ Өчигдөр
Гараашны татвар цуцлах санал асуулгад 93.852 хүн гарын үсэг зуржээ Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо Өчигдөр
Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Өмнөговийн нутгаар цас орно Өчигдөр
“Дэлхийн хуримтлалын аян - 2026” орон даяар үргэлжилж байна 2026/10/24