НЭГДҮГЭЭР СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫН ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЖЭЭ


Сүхбаатар дүүргийн нэгдүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч асан Г.Бум-Эрдэнэ нарт холбогдох хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хянан хэлэлцлээ. Шүүхээс Г.Бум-Эрдэнэ нарт торгох ялыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хэргийг сануулахад, Г.Бум-Эрдэнэ болон нийслэлийн Боловсролын газар, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Хан-Уул дүүргийн 32 дугаар сургуулийн эрх бүхий албан тушаалтнуудыг үгсэн тохирч, хамран сургах тойргийн бус хүүхдүүдийг нэгдүгээр сургуульд элсүүлэх, шилжүүлэн суралцуулсныхаа төлөө эцэг, эх нараас удаа дараа хахууль авсан хэмээн буруутгагдан өнгөрсөн оны намраас Авлигатай тэмцэх газарт шалгуулж байсан билээ. Анхан шатны шүүхээс Г.Бум-Эрдэнэд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 12 сая төгрөгөөр торгох ял оноож байсан юм.

Үүнээс гадна авлигын хэрэгт хамтран оролцож, өөртөө болон танилууддаа хууль бус давуу байдал бий болгосон үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Ч.Мөнхбатыг 10 сая, Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 32 дугаар сургуулийн захирал Г.Мөнхбаяр, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн дэд захирал О.Оюунтунгалаг болон дээрх хүмүүст хахууль өгсөн хэрэгт холбогдсон А.Уянга, А.Баянмөнх, М.Бат-Эрдэнэ нарыг тус бүр 2.7 сая төгрөгөөр торгохоор шийдвэрлээд, дээрх албан тушаалтнуудын төрийн албанд ажиллах эрхийг хоёр жил хассан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хушганы самарт хар тамхи нуусан байсныг илрүүлжээ 10 цагийн өмнө
"Монгол төрийн тамганы хөшөө"-ний суурийг сольж, хөшөөг буцаан байрлуулна 11 цагийн өмнө
П.Мөнхтулга: Хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийн шалтгааныг мэдэхгүй 13 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Бага ангийн гэрийн даалгавар 20 минутаас хэтрэхгүй байх ёстой 13 цагийн өмнө
Д.Жаргалсайхан: Бүлгийн хурал хэвийн үргэлжилж байна, гадуур буруу ойлголт төрүүлэх гээд байх шиг байна 15 цагийн өмнө
Ц.Сандаг-Очир: Маргаашдаа багтаж Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнхан онгоцоор явна 15 цагийн өмнө
Л.Соронзонболд: С.Цэнгүүний хуулийг оочер дараалал дайрч оруулж ирсэнд бухимдсан гишүүд эсрэг санал өгсөн 15 цагийн өмнө
Увс аймгийн тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна 16 цагийн өмнө
19 иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх энэ сарын 29-ний өдөр хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно 19 цагийн өмнө
Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлыг тогтооход газар зүйн онцлог, байгалийн нөхцөлөөс шалтгаалан хүндрэл учирчээ Өчигдөр
Хөвсгөлд 55.1 сая төгрөгийн үнэ бүхий 15 үхрийг хулгайлж, худалдсан хэргийг шалгаж байна Өчигдөр
ТЦА: Халтиргаа, гулгаанаас сэргийлж дугуйгаа солихыг зөвлөлөө Өчигдөр
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, ихэнх хугацаанд говь, талын нутгаар салхи шуургатай байна Өчигдөр
Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ Өчигдөр
Гараашны татвар цуцлах санал асуулгад 93.852 хүн гарын үсэг зуржээ Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо Өчигдөр
Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Өмнөговийн нутгаар цас орно Өчигдөр
“Дэлхийн хуримтлалын аян - 2026” орон даяар үргэлжилж байна 2026/10/24