ЦЭРЭГ ЭРСЭДСЭН ЗАСТАВЫН ДАРГЫГ ЧӨЛӨӨЛЖЭЭ

20 цагийн өмнө

Өнгөрсөн зургаадугаар сарын 30-ны өдөр Хилийн цэргийн 0184-р ангийн Дөрөвдүгээр заставт алба хааж байсан байлдагч амиа алдсан хэрэг гарсан.

Цэргийн ангийн удирдлагуудын зүгээс талийгаачийг "амиа егүүтгэсэн" хэмээн ар гэрийнхэнд нь мэдээлээд байгаа юм. Тэгвэл тус заставын дарга н.Даваадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь өөр хүн томилжээ.

Талийгаач цэргийн ар гэрээс манай сурвалжлах баг сурвалжилга бэлтгэн үзэгчиддээ хүргэсэн. Талийгаачийн ах Г.Буянжаргал мөн л тус ангид алба хаасан бөгөөд н.Даваадорж гэж дарга "Бусдыг байнга дарамталж, юу таарснаараа цохиж зоддог байсан" хэмээн манай сурвалжлагад ярьсан байдаг. Олон хүний анхааралд орсон энэ хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Ар гэрийнх нь зүгээс талийгаачийн бие дэх олон шарх сорвийг үндэслэн "гадны нөлөөтэй амиа алдсан" хэмээн хардаж байгаа юм.

2019 он гарсаар цэргийн дөрвөн алба хаагч амиа алдаад байна. Энх цагт цэрэг эрсдэхэд заставын дарга, ангийн захирагч нар албан тушалаасаа чөлөөлөгдөөд өнгөрдөг байж болохгүй. Энэ салбарт хариуцлагыг дээшлүүлэх, өөрчлөлт шинэчлэлт хийх шаардлага байгаа юм. Бид энэ хэргийн талаар болоод Хил хамгаалах, Батлан хамгаалах салбарын өөрчлөлтийг шаардан сурвалжилсаар байх болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БАЙГАЛЬ ЭХИЙН ХИЛЭН 12 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа 12 цагийн өмнө
Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 1026 хэрэг шалгагдаж байна 14 цагийн өмнө
СОР17-гийн үеэр зорчигч тээврийн тусгай зохицуулалт хийнэ 16 цагийн өмнө
Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр эхэллээ 18 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн өмнөд болон зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно 18 цагийн өмнө
Олон улсын хиймэл оюуны гуравдугаар олимпиадаас хос хүрэл медаль авчээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн 70 МВт-ын ДЦС анхны галаа асаав Өчигдөр
Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах барьж, өргөтгөж байна Өчигдөр
Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
ЦАГ АГААР: Баруун, төвийн ихэнх нутаг болон говийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Төв болон баруун аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар орно 2026/08/08
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа 2026/08/08
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан 2026/08/08
Долдугаар сард 709,503 зөрчил бүртгэгджээ 2026/08/07
ЭКО ИННОВАЦ ба АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ 2026/08/07
"Супер бэлэгтэй 20 жил" аяны хоёр өрөө байрны эзэн: “Үүнээс илүү сайхан зүйл гэж үгүй байх.” 2026/08/07
Улаанбаатар хотын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/08/07
Хилчин байлдагч галын аюулаас нэг өрх айлыг аварчээ 2026/08/07
Эхийн алдар одонгийн мөнгийг энэ сарын 25-нд олгоно 2026/08/07