С.БАЯР: МАНИЙГАА ШОРОНГИЙН ҮЗҮҮЛЭН БОЛГОЖ ОРОСУУДАД ТААЛАГДАХ ГЭЖ БАЙГАА БОЛ Х.БАТТУЛГА АНДУУРЧ БАЙНА

Өнөрцэцэг
2019/07/04


Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр 60 хоногийн турш ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдсон тэмдэглэлээрээ "Жаран хоног", "Жаран"-ы бутархай" ном бичиж, хэвлүүлжээ.

Номын хэсгээс

ХАДМЫН ГОМДОЛТОЙ ХҮРГЭН ҮҮ?

2018 ОНЫ 5-Р САРЫН 15-НД

Баттулга бид хоёр эр улс шиг танилцаж, эр улсын харилцаатай л явсан. Нэг Засгийн газарт багтаж нэг үйл хэрэг бүтээхийн төлөө хамтраад зүтгэж байлаа. Би түүнд дэм болж байснаас гэм хийж явсангүй ээ. Ерөнхийлөгчийн сонгуулиар өрсөлдөгчийнх нь талд орсныг гэм гэж үзээд надад муу санах өчүүхэн амьтан арай л биш санагдана. Муу санах шалтгаан түүнд байвал үүнээс арай том, арай өөр эрэмбэ түвшиний учир шалтгаан байх ёстой биз, тийм бол тэр нь юу байж болох вэ? Хоёрын хоёр Ерөнхий сайд, Сангийн сайд, агентлаг, газрын дарга асан хэдэн хүнийг Ерөнхийлөгчийн сонгуультай холбож яллаагүй. Оюутолгойн гэрээ байгуулах, хэрэгжүүлэх ажилд оролцсон гэдгээр нь шалтаглаж бултаар нь барьж хорьсон. Намайг биднийг энд суулгасан учир шалтгаан нь Оюутолгойн гэрээтэй холбоотой бол аль тэртээх 1930-аад оны Амар, Гэндэн, Дэмид нарынхтай ижил төстэй сэдэл, шалтгаантай байж магадгүй юм гэж гэнэт бодогдлоо. Орост таалагдаагүй учраас.....

Орост таалагдаагүй улмаас С.Баяр нарын хүмүүс шоронд суусан болж байна уу. Шууд утгаараа бол үгүй. Оросууд биднийг барьж аваад энд суулгаагүй. Энэ асуудалд ч хамаагүй гэдэг нь ойлгомжтой. Харин Орост таалагдаагүй байж болзошгүй хэдэн хүнийг энд суулгавал Оросууд өөрийг нь таалан, талархана гэж бодсон хүний хийж байгаа ажил байж мэдэх ч юм шиг. Хэрэв тийм бол энэ нь өөр хэний ч биш Х.Баттулгын хийж байгаа ажил мөн. Тэгж бодох хардах үндэслэл байна. Мань хүн Орост таалагдах, Оросоос бусдыг Монголоос үргээх гээд сүүлийн хэдэн жил гэнэтийн цочмог үйлдэл хийдэг болсон. Сайд байхдаа тэрбээр Крымийн хойг бол ОХУ-ын бүрэлдэхүүн хэсэг мөн гэж гэнэт мэдэгдэл хийж олныг цочоосон. Хөдөө аж ахуйн сайд хүн гадаад бодлогын асуудлаар хувийн байр сууриа илэрхийлдэг ёс хаана ч үгүй. Тэгэх тусмаа хувийн тэр бодол нь ОУ-ын эрхзүйн зарчим, дэлхий нийтийн хандлага, ЗГ-ынх нь бодлогоос зөрж байгаа нөхцөлд ОХУ-ын хамгийн ойр холбоотон болох Беларус, Казахстан улс хүртэл Крымийн хойг бол ОХУ-ын бүрэлдэхүүн хэсэг биш гэж үзсээр байгаа. Оросуудын анхаарал татах, тэдэнд улам их таалагдах гэсэн хүсэлдээ хөтлөгдсөн Х.Баттулга эгзэгийг нь тааруулж байгаад манийгаа шоронгийн үзүүлэн болгож үнэнчээ харуулъя гэж бодсон байж мэднэ. Оюутолгойн төслийг ОХУ-тай биш барууны компанитай хамтарч хөдөлгөсөн учраас Орос ах нарын аазгай хөдөлсөн гэж тэр бодсон биз. Хэрэв тийм бол Оюутолгойгоос юм авсандаа биш, Оюутолгойг Оросуудад өгөөгүйн улмаас бид энд суусан болж таарч байна. Тэгж бодсон Х.Баттулга андуурчээ. Оюутолгойн төслийг Оросууд сонирхож байгаагүй, энэ орд газарт хөрөнгө оруулаач, бидэнтэй хамтарч ажиллаач гэж ОХУ-ын албаны болон бизнесийн нөхдөд санал болгож явсан хүмүүсийн нэг нь би өөрөө. Оюутолгойн лиценз гадны компанийн биш Монголын ЗГ-ын мэдэлд байх 2002 онд ОХУ-д суугаа Элчин сайдын хувьд Оросын том бизнесийн нөлөөллийг нутагтаа урин залж, энд тэнд дагуулан явж байсан түүх надад бий. ОХУ-ын албаны болон бизнесийн хүмүүс нь Оюутолгойн төсөлд бид оролцох боломжгүй байна, энэ төсөл бидэнд арай томдоно, хөрөнгө мөнгөний хувьд, техник технологийн хувьд ч гээд тэр үед шулуухан татгалздаг байв. Дараа нь ч гэсэн Оюутолгойн төсөлд оролцъёо гэсэн бодол сонирхол Оросуудад төрж байгаагүй. Ямар ч байсан оролцох бодолтой гэдгээ Ерөнхий Сайд надад ОХУ-ын удирдлага илэрхийлж байсан удаагүй. Би тэдэнтэй мөн ч олон уулзаж, мөн ч олон асуудал хэлэлцэж байсан хүн дээ, тэгээд ч энэ төсөл дээр Оросуудтай хамтарна гэж зорилоо ч тэр маань бүтэхгүй болсон байв. 2004 оноос хойш энэ орд газрыг тойрсон эрхзүйн нөхцөл байдал нь үндсээрээ өөрчлөгдсөн, хайгуул хийж Оюутолгойн орд газрыг илрүүлсэн этгээд Канад улсын Айвэнхоу майнз компани. ОХУ-ын их өрийг эцэслэн тэглэхэд энэ компанийн эзэн Фрийдландаас авсан 50 сая ам.долларт нь хариу талархал болгон Оюутолгойд хамаарах хамаарахгүй баахан лиценз Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа 2004 онд түүнд өгсөн байдаг.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 1 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 1 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 1 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 3 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 3 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 4 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 6 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 23 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2026/09/23
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 2026/09/23