ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ ХК ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН 8.2 КМ АВТО ЗАМ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА


Төрийн өмчит "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн уурхайгаас Гашуун сухайтын авто замтай холбох8.2 км хатуу хучилттай авто замын нээлт өнөөдөр /2019.06.30/ боллоо.

Авто замын нээлтийн үеэр "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг:

"Олон улсын стандартад нийцсэн хүнд даацын хатуу хучилттай энэхүү авто зам ашиглалтад орсноор олон талын ач холбогдолтой. Тухайлбал"Эрдэнэс-Тавантолгой" ХК одоогийн байдлаар 8.3 сая тонн нүүрс экспортлоод байна. Энэ онд нийт 18 сая тонн нүүрс олборлож экспортлох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Тэгэхээр энэ зам экспортын хэмжээг нэмэгдүүлэх, улсын төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээг нэмэгдүүлэх гээд эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой. Мөн жолооч нарын аюулгүй, ая тухтай ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, байгаль орчинд учруулах сөрөг нөлөөллийг бууруулахад эерэг нөдөө үзүүлнэ.

Төслийн захирал Г.Базаррагчаа:

Энэ 8.2 км авто зам бол олон улсын стандартад нийцсэн хүнд даацын авто зам. 8 метрийн зорчих хэсэгтэй, 3.5 метрийн хөвөөтэй нийт 15 метрийн өргөнтэй зам байгаа. Замын цементээр бэхжүүлсэн суурийн үе нь 30 см, харлуулсан дайрга үе нь 13 см, өнгө асфалт нь 5 см. Өөрөөр хэлбэл зам нийт 48 см-ийн хучилтын хийцтэй, үүгээрээ хүнд даацын зориулалттай болж байгаа юм.

Аймгийн Засаг дарга Н.Наранбаатар:

"Эрдэнэс-Тавантолгой" ХК хоёр жилийн өмнө Өмнөговь аймагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Гэрээнд тусгагдсан бүтээн байгуулалтын ажлууд хийгдээд явж байгаагийн нэг нь өнөөдөр ашиглалтад оруулж байгаа 8.2 км авто замын ажил юм. Энэ зам ашиглалтад орсноор сумын байгаль орчин, тоосжилт, иргэдийн эрүүл ахуйгаас гадна жолооч нарын аюулгүй байдалд ч эерэгээр нөлөөлнө. Мөн Монгол Улсын нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой. "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн ашиг, улсад төвлөрүүлж буй татвар бол их бүтээн байгуулалтын эхлэл нь болж байгаа юм"

Жолооч нарын төлөөлөл Б.Мөнгөнзаяа:

"Өмнө нь уурхайгаас Гашуунсухайт хүртэл 10 гаруй км шороон замаар явдаг байсан. Тэр үед замын тоос шороо их, машины эвдрэлд ч нөлөөлдөг байсан. Одоо шинэ засмал зам ашиглалтад орсноор энэ асуудлууд шийдэгдлээ гэж бодож байна. Жолооч нар их баяртай байгаа"


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БАЙГАЛЬ ЭХИЙН ХИЛЭН 10 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа 10 цагийн өмнө
Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 1026 хэрэг шалгагдаж байна 12 цагийн өмнө
СОР17-гийн үеэр зорчигч тээврийн тусгай зохицуулалт хийнэ 14 цагийн өмнө
Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр эхэллээ 16 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн өмнөд болон зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно 16 цагийн өмнө
Олон улсын хиймэл оюуны гуравдугаар олимпиадаас хос хүрэл медаль авчээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн 70 МВт-ын ДЦС анхны галаа асаав Өчигдөр
Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах барьж, өргөтгөж байна Өчигдөр
Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
ЦАГ АГААР: Баруун, төвийн ихэнх нутаг болон говийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Төв болон баруун аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар орно 2026/08/08
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа 2026/08/08
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан 2026/08/08
Долдугаар сард 709,503 зөрчил бүртгэгджээ 2026/08/07
ЭКО ИННОВАЦ ба АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ 2026/08/07
"Супер бэлэгтэй 20 жил" аяны хоёр өрөө байрны эзэн: “Үүнээс илүү сайхан зүйл гэж үгүй байх.” 2026/08/07
Улаанбаатар хотын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/08/07
Хилчин байлдагч галын аюулаас нэг өрх айлыг аварчээ 2026/08/07
Эхийн алдар одонгийн мөнгийг энэ сарын 25-нд олгоно 2026/08/07