ГАЛ СӨНӨӨГЧИД ОЛНООРОО АЛБАА ОРХИСНЫГ ДУУЛСАН УУ, Ө.ЭНХТҮВШИН САЙДАА!

Өнөрцэцэг
2019/06/22

Албаны бүдүүлэг дарамт их, мэргэжлийн удирдлага нь алдагдсанаас болж Онцгой байдлын албаны гал сөнөөгч залуус олноороо албаа орхиж эхэлжээ. Саяхан …. дугаар ангиас 10-аад гал сөнөөгч, өөр нэг ангиас 5 гал сөнөөгч ажлаасаа зэрэг зэрэг гарсан байна. Ийнхүү бараг бүрэлдэхүүнээрээ шахам ажлаасаа чөлөөлөгдсөн тохиолдол Онцгой байдлын албаны түүхэнд байгаагүй бөгөөд энэ байдлын талаар саяхан хуралдсан шуурхай хуралдаанаараа онцгойлон авч хэлэлцсэн ч шийдэл олж хараагүй гэнэ.

Төрийн алба төрлийн алба болж, түүнийг нь засч залруулах нөхцөл бололцоо ч үгүй болсон энэ цагт улсын хамгийн чухал газрын нэг Онцгой байдлын алба ч ах дүү, амраг садны үүр уурхай болчихсон байгаа гэнэ. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн гэхэд эхнэрийнхээ төрсөн дүүг саяхан дэд дарга болгоод аваад ирсэн. Түүнээс нь улбаалан хөөвөл ах дүү хамаатны сүлжээ нь хэтийдэж, энэ албан дахь цусан төрлийн хэлхээ ургийн мод шиг болсон гэдгийг ажлаа өгсөн алба хаагчид хэлж байна. Түүнчлэн албан тушаалаа арилждаг. Хэлтсийн даргын суудал 20-30 саяын үнэтэй гэх яриа хэдийнээс бий болсон гэнэ. Тэрбайтугай тэтгэврийн нас ойртсон хүнээ ажлаас шууд шахаж, орны нь хүнийг хэдийнэ зэхчихсэн байдаг нь хэвийн үзэгдэл болсон гэлцэнэ.

Ах дүү, амраг садны эл хэлхээний хажуугаар цагдаагийн байгууллагаас шилжсэн, тэтгэвэр тогтоолгосон нөхөд Онцгой байдал, АТГ, прокурор, шүүх гэх мэт улсын онцгой салбаруудад шигж, самарч буйн жишээг Онцгой байдлын газраас хангалттай олж болно гэдгийг ч хэлж байна. Танил тал, ах дүүсээр ирсэн учраас удирдлагын чадвар, мэдлэг, чиглүүлэлт алдагдаж, оронд нь дуудлага, яаралтай арга хэмжээгүй үед сул байгаа ажилтан, алба хаагчдаа эр эмгүй гадна цементэн талбайд хэд хичнээн цагаар ч хамаагүй зогсоож, босч суу гэх командын дор гөлөг сургаж буй мэт авирладаг юм байх. Ийм жагсаал, бэлтгэлд оролцох боломжгүй, жирэмсэн гэсэн эмэгтэй ажилтнаа "жирэмснээ нотол" хэмээн увайгүйтдэг дарга нар ч бий гэнэ. Ийм эрээ цээргүй дэглэлт, тийм дарамтат жагсаал, бэлтгэлээсээ гэнэтийн дуудлага, аврах ажиллагаанд шууд гардаг гэдгийг гал сөнөөгчид хэлж байгаа юм. Гал сөнөөгч болно гэж ихэвчлэн 17-18 насны хүүхэд залуучууд орж ирдэг бөгөөд эрмэг, зоримог шижигнэсэн сайхан хүүхдүүдийн гэнэн, томоогүй залуу насыг нь зүгээр л ашигладаг гэдгийг мөн харамсан ярьж байна. Өөрөөр хэлбэл, 20 хол гарчихсан, албандаа ахимагт орох хүмүүс нь гал руу шууд ордоггүй, мөнөөх хүүхэд залуусаа тэргүүнд явуулах зэргээр мэргэжлийн удирдлага даанч гэмээр алдагдсан байдаг юм байх. Тэгэхийн ч тулд бага наснаас нь гал сөнөөгчдийг ажилд авдаг болоод хэвшсэн гэнэ. Аав ээждээ нялх, цэл залуухан хөөрхөн залуус орж ирээд нуруугаа авахуулсан морь шиг болоод энэ байгууллагаас гарч байна гэдгийг ч нэрээ нууцлахыг хүссэн алба хаагчид хэлж байна, Ө.Энхтүвшин сайдаа!!! Гал сөнөөгч залуус чинь хувийн компани шиг болсон албанаас зугтаж олноороо ажлаа өгсөнийг та дуулсан уу?

Улсын хамгийн чухал салбар болсон Онцгой байдлын албаны залгамж халаа тань ийнхүү устаж, дахиад хичнээн тооны алба хаагч ажлаа хаяхаар жиг жуг гэлцэж байгааг мэдсэн үү… Онцгой чухал албыг алба шиг алба болгож, тэнд үүрлэсэн ах дүү, төрөл садны хэлхээсийг түрүүлж тасдах цаг болжээ, сайдаа!!!

ЭХ СУРВАЛЖ NIIGMIINTOLI.MN


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна 2 цагийн өмнө
Хушганы самарт хар тамхи нуусан байсныг илрүүлжээ 16 цагийн өмнө
"Монгол төрийн тамганы хөшөө"-ний суурийг сольж, хөшөөг буцаан байрлуулна 17 цагийн өмнө
П.Мөнхтулга: Хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийн шалтгааныг мэдэхгүй 18 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Бага ангийн гэрийн даалгавар 20 минутаас хэтрэхгүй байх ёстой 18 цагийн өмнө
Д.Жаргалсайхан: Бүлгийн хурал хэвийн үргэлжилж байна, гадуур буруу ойлголт төрүүлэх гээд байх шиг байна 20 цагийн өмнө
Ц.Сандаг-Очир: Маргаашдаа багтаж Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнхан онгоцоор явна 21 цагийн өмнө
Л.Соронзонболд: С.Цэнгүүний хуулийг оочер дараалал дайрч оруулж ирсэнд бухимдсан гишүүд эсрэг санал өгсөн 21 цагийн өмнө
Увс аймгийн тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна 22 цагийн өмнө
19 иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх энэ сарын 29-ний өдөр хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлыг тогтооход газар зүйн онцлог, байгалийн нөхцөлөөс шалтгаалан хүндрэл учирчээ Өчигдөр
Хөвсгөлд 55.1 сая төгрөгийн үнэ бүхий 15 үхрийг хулгайлж, худалдсан хэргийг шалгаж байна Өчигдөр
ТЦА: Халтиргаа, гулгаанаас сэргийлж дугуйгаа солихыг зөвлөлөө Өчигдөр
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, ихэнх хугацаанд говь, талын нутгаар салхи шуургатай байна Өчигдөр
Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ Өчигдөр
Гараашны татвар цуцлах санал асуулгад 93.852 хүн гарын үсэг зуржээ Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо Өчигдөр