УЛСЫН ГАРЬД Н.ГАНБААТАРААС ДОПИНГ ИЛЭРЧ ӨРСӨЛДӨГЧ БӨХӨД ЦОЛ ӨГӨХӨӨР БОЛОВ

Өнөрцэцэг
2019/06/20

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өнөөдөр боллоо. Хурлаар бөхчүүдэд цол, чимэг олгуулах тухай Үндэсний бөхийн салбар хорооны саналыг хэлэлцжээ.

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд учраа бөх нь сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдож давааг нь хүчингүй болгосон учраас аймгийн арслан Б.Эрдэнэхүүд улсын начин цол олгуулах саналыг Ерөнхийлөгчид уламжлахаар болсон байна.

Мөн улсын начин Ч.Хөхчирэнгэрт "Өсөх идэр" чимэг олгохоор Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо шийдвэрлэжээ.

Монголын үндэсний бөхийн дүрмээр допинг хэрэглэсэн бөхчүүдийн даваа хүчингүй болж, тэдэнд өвдөг шороодсон бөхчүүдийг давсанд тооцдог. Тэгэхээр Монгол Улсын Гарьд Н.Ганбаатараас допинг илэрсэн учир аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү улсын начин цолны болзол хангаж байна гэсэн үг. Мөн А.Цацавшир начины давааг хүчингүй болгож Ч.Хөхчирэнгэр улсын өсөх идэр начины болзолыг хангаад байгаа аж:


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд дайвар ачаа тээвэрлэж болно 29 минутын өмнө
Монгол, Беларусийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо 53 минутын өмнө
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ 3 цагийн өмнө
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна 3 цагийн өмнө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна 15 цагийн өмнө
Хушганы самарт хар тамхи нуусан байсныг илрүүлжээ 17 цагийн өмнө
"Монгол төрийн тамганы хөшөө"-ний суурийг сольж, хөшөөг буцаан байрлуулна 18 цагийн өмнө
П.Мөнхтулга: Хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийн шалтгааныг мэдэхгүй 19 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Бага ангийн гэрийн даалгавар 20 минутаас хэтрэхгүй байх ёстой 19 цагийн өмнө
Д.Жаргалсайхан: Бүлгийн хурал хэвийн үргэлжилж байна, гадуур буруу ойлголт төрүүлэх гээд байх шиг байна 21 цагийн өмнө
Ц.Сандаг-Очир: Маргаашдаа багтаж Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнхан онгоцоор явна 22 цагийн өмнө
Л.Соронзонболд: С.Цэнгүүний хуулийг оочер дараалал дайрч оруулж ирсэнд бухимдсан гишүүд эсрэг санал өгсөн 22 цагийн өмнө
Увс аймгийн тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна 23 цагийн өмнө
19 иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх энэ сарын 29-ний өдөр хэлэлцэнэ Өчигдөр
Зарим нутгаар цас орно Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлыг тогтооход газар зүйн онцлог, байгалийн нөхцөлөөс шалтгаалан хүндрэл учирчээ Өчигдөр
Хөвсгөлд 55.1 сая төгрөгийн үнэ бүхий 15 үхрийг хулгайлж, худалдсан хэргийг шалгаж байна Өчигдөр
ТЦА: Халтиргаа, гулгаанаас сэргийлж дугуйгаа солихыг зөвлөлөө Өчигдөр
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, ихэнх хугацаанд говь, талын нутгаар салхи шуургатай байна Өчигдөр