ТОД КАННАМ ЭМНЭЛГИЙНХЭН ТАЛИЙГААЧИЙН ЗҮРХ 30 МИНУТ ЗОГССОН ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ

Өнөрцэцэг
2019/04/05

Өнгөрсөн 3-р сарын 26-ны өдөр 29 настай эмэгтэй "Тод каннам" арьс, гоо заслын эмнэлэгт өөх соруулах мэс засалд ороод, дөрөвдүгээр сарын 1-ний өдөр амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаачийн ажил явдал өнөөдөр болсон юм.

Тэрбээр Эрдэнэт хотод нөхөр, таван настай охины хамт амьдардаг, айлын ганц хүүхэд байжээ. Нөхөртэйгээ хамт Эрдэнэт хотод Солонгос хоолны ресторан ажиллуулдаг байж. Ингээд бас нэгэн салбараа нээхээр болж, тоног төхөөрөмжөө авчрахаар Хятад руу явах гэж Улаанбаатарт ирсэн байна. Энэ үедээ "Тод каннам" эмнэлэгийн мэс засалд оржээ. Мэс заслын өмнө нөхөр нь тус эмнэлгийн Ерөнхий эмчтэй уулзахад "мэс засал хоёр цаг орчим үргэлжилнэ. Ямар нэгэн хүндрэл гарахгүй" гэсэн байна. Ингээд мэс засал эхэлж, 13.00 цагийн үед дуусах байсан ч эмч нар нь гарч ирэлгүй олон цаг өнгөрсөн байна. Энэ хугацаанд талийгаач эмэгтэйн зүрх зогсож, амьсгалын аппаратад орж, Улсын нэгдүгээр төв эмнэлэг рүү хүргэгджээ. Түргэн тусламжийн автомашинд явж байх үед зүрх нь дахин зогссон талаар хамт явсан эгч нь хэлж байна. Харин тус эмнэлгийн эмч нар "талийгаачийн зүрх 30 минут орчим зогссон" гэж цагдаад мэдүүлжээ.

"Тод каннам" эмнэлгийн тухайд сар гаруйн өмнө тухайн эмнэлэгтэй холбоотой хэд хэдэн зөрчил гарч, тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах саналыг НМХГ-аас нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүргүүлээд байсан байна. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөлгүй "Тод каннам" эмнэлэг мэс засал хийсэн байгаа юм. Тухайн зөрчлүүд нь мэргэжлийн эмчгүй, хаяг байршлаа сольсон, эмчилгээ үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрлийнх нь хугацаа дуусан зэрэг зөрчлүүд байжээ.

Түүгээр ч барахгүй, тус эмнэлэг талийгаачид хүндрэл гарч, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хүргэгдсэн байхад дахин хэд хэдэн хүнд мэс ажилбар хийсэн байна.

Уг хэрэг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байна.

Бид талийгаачийн ар гэрийхэнтэй ярилцсанаа хүргэж байна. Мэргэжлийн эмчгүй, тусгай зөвшөөрөлгүй хэр нь үйл ажиллагаа явуулж, хүний амианд хүрсэн Тод каннам эмнэлэг, хяналт алдагдсан НМХГ, зөвшөөрөл олгодог НЭМГ зэрэг холбогдох байгууллага, албан тушаалтнуудаас тодруулан энэ хэргийг үргэлжлүүлэн сурвалжлах болно.

Сэтгүүлч Ц.Анхзул



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна 12 минутын өмнө
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 18 цагийн өмнө
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 19 цагийн өмнө
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 21 цагийн өмнө
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 22 цагийн өмнө
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ 22 цагийн өмнө
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд дайвар ачаа тээвэрлэж болно 22 цагийн өмнө
Монгол, Беларусийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо 23 цагийн өмнө
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ Өчигдөр
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна Өчигдөр
Хушганы самарт хар тамхи нуусан байсныг илрүүлжээ Өчигдөр
"Монгол төрийн тамганы хөшөө"-ний суурийг сольж, хөшөөг буцаан байрлуулна Өчигдөр
П.Мөнхтулга: Хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийн шалтгааныг мэдэхгүй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Бага ангийн гэрийн даалгавар 20 минутаас хэтрэхгүй байх ёстой Өчигдөр
Д.Жаргалсайхан: Бүлгийн хурал хэвийн үргэлжилж байна, гадуур буруу ойлголт төрүүлэх гээд байх шиг байна Өчигдөр
Ц.Сандаг-Очир: Маргаашдаа багтаж Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнхан онгоцоор явна Өчигдөр
Л.Соронзонболд: С.Цэнгүүний хуулийг оочер дараалал дайрч оруулж ирсэнд бухимдсан гишүүд эсрэг санал өгсөн Өчигдөр
Увс аймгийн тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна Өчигдөр
19 иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр