ХЭНТИЙ АЙМГИЙН БАЯЛАГ БҮТЭЭГЧИД ХЯТАД УЛСАД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ БОРЛУУЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО


Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Хэнтий салбар хороо нь БНХАУ-ын ѲМѲЗО-ны сүлжээ дэлгүүр болох "Тамга Монгол" дэлгүүртэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Уг санамж бичигт Хэнтий аймгийн баялаг бүтээгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Хятад улсын зах зээлд гаргах улмаар борлуулалтын хэмжээг нэмэгдүүлж байнгын үйл ажиллагаагаар хангах, мѳн Ѳвѳр Монголд хамтран үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, баялаг бүтээгчдэд шаардлагатай тоног тѳхѳѳрѳмжийн судалгаа хийж хямд үнээр нийлүүлэх зэрэг үйл ажиллагааг хамтран зохион байгуулахаар тусгагдсан байна.

Одоогийн байдлаар Монгол Улсын брэндүүд болон ноос ноолууран бүтээгдэхүүн, арьс шир нэхий бүтээгдэхүүн, эсгий эсгий урлалын бүтээгдэхүүн, гар урлалын бүтээгдэхүүн, оёмол бүтээгдэхүүн, алт мөнгөн, зэс үнэт эдлэл болон хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлнэ гэж тодорхойлсон бѳгѳѳд цаашид зах зээлийн судалгаанд үндэслэн нэр тѳрлийг нэмэгдүүлэхээр тохиролцоонд хүрчээ.

Мѳн "Тамга Монгол" дэлгүүр нь өөрийн харъяаны Эрээн хотын болон Авга, Баруун Үзэмчин, Зүүн Үзэмчин, Улаан хад, Шулуун цагаан хошуунд байх дэлгүүрээр, Шанхай хотын Экспо танхимаас гадна Бээжин хот, Гуанжухот, Хөх хотуудад Монгол Шоу руум байгуулан дээрх бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулах зэргээр ажиллахаар болов.

Энэхүү Хэнтий аймгийн салбар хорооны байгуулсан санамж бичиг нь Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны салбар хороодоос анхдагч нь болж байгаа бѳгѳѳд Хэнтийн баялаг бүтээгчдэд шинэ боломж, шинэ гарц нээгдэж байгаагаараа онцлог давуу талтай тул Хятадын зах зээлд гарах боломжтой бараа бүтээгдэхүүний судалгааг нэн яаралтай эхлүүлэхээр ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 47 минутын өмнө
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна 56 минутын өмнө
Иргэн: Цалин орлоо, халин одлоо 1 цагийн өмнө
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна 1 цагийн өмнө
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 19 цагийн өмнө
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 20 цагийн өмнө
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 22 цагийн өмнө
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд 23 цагийн өмнө
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ 23 цагийн өмнө
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд дайвар ачаа тээвэрлэж болно 23 цагийн өмнө
Монгол, Беларусийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо Өчигдөр
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ Өчигдөр
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна Өчигдөр
Хушганы самарт хар тамхи нуусан байсныг илрүүлжээ Өчигдөр
"Монгол төрийн тамганы хөшөө"-ний суурийг сольж, хөшөөг буцаан байрлуулна Өчигдөр
П.Мөнхтулга: Хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийн шалтгааныг мэдэхгүй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Бага ангийн гэрийн даалгавар 20 минутаас хэтрэхгүй байх ёстой Өчигдөр
Д.Жаргалсайхан: Бүлгийн хурал хэвийн үргэлжилж байна, гадуур буруу ойлголт төрүүлэх гээд байх шиг байна Өчигдөр
Ц.Сандаг-Очир: Маргаашдаа багтаж Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнхан онгоцоор явна Өчигдөр