Ж.МЭНДБАЯР: ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙГ ЭРҮҮДЭЖ ТЭНДЭЭ ТӨРҮҮЛЖ БАЙСАН ГЭЭД ЯРИХ ЮМ ИХ БИЙ

Өнөрцэцэг
2019/03/31

"Глоб кредит" хадгаламж зээлийн хоршооны дарга асан Ж.Мэндбаяр өөрийн бодлоо илэрхийлжээ. Тэрбээр мөн ХЗХ-ны хэргээр олон жил хорих ангид ял эдэлсэн билээ.

Түүний бичсэнд засвар оруулахгүй нийтлэв.

Ж.Мэндбаяр "Их сонин шүү. Өнөөдрийн эрхэм гишүүдийн муурч унаад байгаагаас дор нөхцөл байдалд би яг 365 хоног хоригдсон байна лээ. Зургаар үзүүлээд байгаагаас үсрээд өргөөшөө 0.5м илүү зайнд 13-уулаа амьдарч байлаа юун агаар. 00-той боловч ус өглөөдөө 1 удаа хэдэн минут ирнэ. Бусад цагт өмдөндөө яалтай биш 13-уулаа пялайлгана гээд төсөөл дөө юун хувин бээз. Мэдээж таг байхгүй. Юун цонх, юун агааржуулагч. Тэр жижиг өрөө мөнхийн арц уугиулаастай битүү арцны утаа. Мэдээж уушиг няад. Унтахдаа яаж ч шопроотлоод 4 хүн илүү гарч үүдний хаалганы дэргэд бетон шалан дээр хөндлөнгөөрөө шопротлоод бас 1 илүү гарч 00 дээр суугаараараа унтана. 2-3 цаг тутамд доод 3 нөхөр ээлжээр 00-дож хононо. Хуучнаас нь нэг явхад доод 3-аас 1 нь дээшилж шинэ хүн доор 00-доно. Хоол аягалаад босгоны дээрхи нүхээр шургуулж өгнө байгаа нүх нь тэр. Дээр нэг алгын чинээ лака /нүх/ байна. Хянагч нар онгойлгож нэг харчихаад буцаагаад хаачихна. За за та нарч мэднэ дээ нөгөө - ...болор цомд шаачмаар хэл ам нь хөгжцөн хөгшин банди уу гэдэг өрөө л дөө. Хана нь бетондоод модон нийвий тавьж байгаад татчихаар нэг хурц хурц үзүүртэй арзайгаад үлддэг дээ тийм ханатай бор саарал өнгийн. За тэгээд тэр шанаа манаа, галуу малуун цуваа муваа мөрдөнд ч, шоронд ч ердийн л үзэгдэл шд. Тэр бүү хэл армид ч энгийн л нэг дэг байсан. Нээх гайхаад, муураад, шоконд ороод байх юм ерөөсөө биш шд. Жинхэнэ дэг ярьвал үхчих юм байна л даа амьсгаанууд чинь. Шээс баасаа нэг удаа цацуулах бүү хэл өдөрт 3 удаа баас шээснийхээ хажууд суугаад хоолоо идээл амьдарна шд. Энүүхнийг хүний эрхийн ийм сүртэй зөрчил гэж хэн мэдлээ цус тийм л байх ёстой гэж ойлгуулаад өөрсдөө бараг тэгж ойлгоод төлөвшцөн байсым биш үү??? Байнгын хяналтын борьхоор явж л байдаг, том том борьхоорууд дарга нар, гишүүд хүртэл шалгаж байгаа нь энэ гээл нүүр амаа дарсан баахан улсууд корьдоороор ярвайгаал яваал өнгөрдөг байсан шд үхсэнээ хийж явдаг байсын??? Хүний эрхийн комиссынхон үнэн л хэлж байна лээ. Хүний эрхийн зөрчил өнөөдөр гэнэт гарч ирээд амьтан мууруулаад байгаам биш. Тийм л байсан. Харин 461 шинэ байранд ороод цэцэрлэг болсын биш үү? С нарынхаас долоон дор нөхцөлд 365 хоносон хүний үг шүү энэ. Хулгайчыг хулгайчаар нь дарамтлуулах асуудал ч нээх сонин биш. Тэр А мэтийн нохой бол язагнаж л байдаг шд. Өрөө хэсдэг нь ч байна, өрөөндөө хүлээж авдаг нь ч бас байна. Хавирга хугарсан сураг сонсогдлоо. Ямар их тарчилсаныг нь би мэдэрч байна. Ямар ч аргагүй нарсанд хавирга хугарах бүү хэл яаж ч аргалж болох наранд хадаасаар өндөгөө цоолчиход ямар их өвддөг билээ. "Байдаг л нэг" нөхцөл байдал, дэгийн бичлэг, "ганц хавирга"-ны сургаар тэр том дарга нар муужраад, бахираад байгаа бол сэжигтэн жирэмсэн эмэгтэйг тэр нүхэндээ дутуу төрүүлсэнээс өгсүүлээд ховлы доо дарга нарт шоокноосоо гарангуут нь!!!


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 1 цагийн өмнө
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна 1 цагийн өмнө
Иргэн: Цалин орлоо, халин одлоо 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна 2 цагийн өмнө
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 20 цагийн өмнө
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 21 цагийн өмнө
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 23 цагийн өмнө
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд Өчигдөр
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ Өчигдөр
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд дайвар ачаа тээвэрлэж болно Өчигдөр
Монгол, Беларусийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо Өчигдөр
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ Өчигдөр
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна Өчигдөр
Хушганы самарт хар тамхи нуусан байсныг илрүүлжээ Өчигдөр
"Монгол төрийн тамганы хөшөө"-ний суурийг сольж, хөшөөг буцаан байрлуулна Өчигдөр
П.Мөнхтулга: Хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийн шалтгааныг мэдэхгүй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Бага ангийн гэрийн даалгавар 20 минутаас хэтрэхгүй байх ёстой Өчигдөр
Д.Жаргалсайхан: Бүлгийн хурал хэвийн үргэлжилж байна, гадуур буруу ойлголт төрүүлэх гээд байх шиг байна Өчигдөр
Ц.Сандаг-Очир: Маргаашдаа багтаж Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнхан онгоцоор явна Өчигдөр