ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ СААРЧ, АЛТНЫ ХАНШ ӨСЛӨӨ

Өнөрцэцэг
2019/03/30

Дэлхийн зах зээл дээр алт үнэд орж байна

Энэ долоо хоногийн даваа гаригт дэлхийн зах зээл дээр алтны ханш өсч, өнгөрсөн дөрвөн долоо хоногийн хамгийн дээд түвшиндээ буюу нэг унц нь 1,320 ам.долларт хүрлээ. Энэ нь АНУ, Европын улсуудын эдийн засгийн хэтийн төлөв, түүнчлэн Холбооны нөөцийн систем /Америкийн Төв банк/ энэ жилийн эцэс хүртэл бодлогын хүүгээ өсгөхгүй гэсэн шийдвэрүүдээс шалтгаалжээ. Хөрөнгө оруулагчид "алт"-нд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэнээр 2,242 тонн-д хүрээд байна.

Ройтерс агентлагийн мэдээлснээр, энэ долоо хоногийн даваа гаригт дэлхийн зах зээл дээр алтны үнэ нэг тонн тутамд 1,322.89 ам.долларт хүрчээ. Энэ нь өнгөрсөн баасан гарагийн хаалтын ханшнаас даруй 0.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Ийнхүү алтны ханш гурван долоо хоног дараалан өсч, 3.2 хувиар нэмэгдээд байна.

Бусад үнэт металл үнэ ч нэмэгдэж эхэллээ. Мөнгө унц нь 3.2 хувиар өсч 15.7 ам.доллар, платини (Монголчууд "платина"-г цагаан алт гэж орчуулж хэлж ярьж хэвшсэн. платина бол алтнаас илүү өндөр температур буюу 2000 хэмд хайлдаг, алтнаас тусдаа үнэтэй биеэ даасан металл.) 6.2 хувиар өсч, унц нь 858 ам.доллар болжээ.

Дэлхийн тэргүүлэх эдийн засгийн хэтийн төлөв байдал, түүнчлэн Холбооны Нөөцийн Сангийн (Америкийн Төв банк) мөнгөний бодлоготой холбоотой үнэт металлын ханш ийнхүү өсч байна. Өнгөрсөн лхагва гаригт болсон Холбооны Нөөцийн Сангийн хуралдааны шийдвэр дэлхийн зах зээлд хоёр ч сюрприз өргөн барилаа.

Нэгдүгээрт, 2019 онд Америкийн төв банкны бодлогын хүү хоёр хувиар өсөх таамаглалтай байсан. Гэвч хуралдаанаас бодлогын хүүг өсгөхгүй байх шийдвэр гарчээ.

Хоёрдугаарт, 2019 онд АНУ-ын ДНБ-ий өсөлтийг 2.3 хувиас 2.1 хувь хүртэл бууруулж тооцсон байна. "Цагаан ордны албан ёсны урьдчилсан таамаглал 3.2 хувь байгаа. Ийнхүү Төв банк болон Цагаан ордны хийсэн тооцооны зөрүү дэлхийн санхүүгийн хямралаас хойш анх удаагаа хамгийн дээд хэмжээндээ хүрээд байна. Холбооны Нөөцийн сангийн хуралдаанаас гарсан шийдвэр ийнхүү алтны зах зээлд эерэг нөлөө үзүүллээ" гэж түүхий эдийн зах зээлийн шинжээчид дүгнэж байна.

АНУ-ын эдийн засгийн хэтийн төлөв байдлыг тодорхойлох статистик үзүүлэлтүүд буурч байгаа нь хөрөнгө оруулагчдыг түгшээж эхэллээ. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт энэ оны гуравдугаар сарын аж үйлдвэрийн салбарын урьдчилсан индексийг зарлав. Тус индекс 0.5 нэгжээр буурч, 52.5 нэгж болсон нь сүүлийн 21 сарын хугацааны хамгийн доод түвшин юм. Гэтэл шинжээчид тус салбарын индекс 53.5 нэгж орчим байна гэсэн хүлээлттэй байжээ.

Европын холбооны эдийн засгийн статистик үзүүлэлт ч хөрөнгө оруулагчдыг сандаргаж эхлээд байна. Markit Economics судалгааны байгууллагын урьдчилсан тооцоогоор Евро бүсийн 19 орны үйлдвэрлэл, үйлчилгээний бизнесийн индекс 3-р сард 0.6 нэгжээр буурч, 51.3 нэгж болсон нь өнгөрсөн 6 сарын хувьд хамгийн доод үзүүлэлт юм.

3-р сард хөгжингүй орнуудын PMI(Project Management Institute - аж үйлдвэрийн салбарын бизнес үйл ажиллагааны индекс) дундаж индекс буурсан нь энэ оны эхний улиралд ДНБ-ий өсөлт саарна гэсэн дохио" гэж шинжээчид дүгнэж байна.

"Украины сонголт-ард түмний эрх чөлөө" олон нийтийн хөдөлгөөнийг удирдагч Виктор Медведчук Украинд тэтгэврийн хэмжээ болон хүн амын амьжиргааны доод түвшин өнгөрсөн таван жилийн хугацаанд хоёр дахин буурсан байхад орон сууцны төлбөр, хүнсний бүтээгдэхүүний үнэ асар хурдацтай нэмэгдэж байна" гэж мэдэгдлээ. Тэрээр өөрийн хөтөлдөг сайт дээрээ холбогдох судалгааны дүнг тавьсан ажээ.

2013 оноос хойш Украины тэтгэврийн доод хэмжээ 2.2 дахин буурч 53,2 ам.доллар (139969 төгрөг) болжээ. 2013 онд тэтгэврийн доод хэмжээ 118,8 ам.доллар (ойролцоогоор 312562 төгрөг) байсан ажээ.

Өнгөрсөн таван жилийн хугацаанд Украинд амьжиргааны доод түвшин мөн 2.2 дахин буурсан байна. Одоо энэ хэмжээ 65,9 ам.доллар (173382 төгрөг) болж буурсан бөгөөд өмнө нь 147.2 ам.доллар (бараг 387283 төгрөг) байжээ.

Үүнээс гадна Медведчук 5 жилийн хугацаанд Украины иргэдийн санхүүд чухал нөлөө үзүүлдэг байгалийн хийн түлшний үнэ 11.8 дахин өссөн төдийгүй энэ хэмжээ ирэх жилээс хоёр дахин нэмэгдэж магадгүй байна.Тэрээр, Украины эрх баригчид ард түмнээ хуурч байна гэж хатуу мэдэгдэж байна.

ЭХ СУРВАЛЖ: Ардчилал таймс сонин

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 1 цагийн өмнө
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна 1 цагийн өмнө
Иргэн: Цалин орлоо, халин одлоо 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна 2 цагийн өмнө
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 20 цагийн өмнө
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 21 цагийн өмнө
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 23 цагийн өмнө
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд Өчигдөр
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ Өчигдөр
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд дайвар ачаа тээвэрлэж болно Өчигдөр
Монгол, Беларусийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо Өчигдөр
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ Өчигдөр
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна Өчигдөр
Хушганы самарт хар тамхи нуусан байсныг илрүүлжээ Өчигдөр
"Монгол төрийн тамганы хөшөө"-ний суурийг сольж, хөшөөг буцаан байрлуулна Өчигдөр
П.Мөнхтулга: Хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийн шалтгааныг мэдэхгүй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Бага ангийн гэрийн даалгавар 20 минутаас хэтрэхгүй байх ёстой Өчигдөр
Д.Жаргалсайхан: Бүлгийн хурал хэвийн үргэлжилж байна, гадуур буруу ойлголт төрүүлэх гээд байх шиг байна Өчигдөр
Ц.Сандаг-Очир: Маргаашдаа багтаж Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнхан онгоцоор явна Өчигдөр