ДАВСЫГ ХООЛНЫ ЦЭСНЭЭС ХАСЪЯ

Өнөрцэцэг
2019/03/30

Давсыг хоолны цэснээс хасъя гэхээр "Яагаад?" гэсэн асуулт урган гарч ирнэ. Яагаад гэвэл ихэнх хүн давсыг хэтрүүлэн хэрэглэж өөрийгөө өвтгөдөг юм байна. Манай улсын насанд хүрсэн 10 хүн тутмын найм нь таван граммаас их, тодруулбал, хоногт дунджаар 11 грамм давс хэрэглэдэг тухай Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргасан судалгаанд дурджээ. Гэтэл насанд хүрсэн хүн хоногт 1.4 грамм орчим, хүүхэд нэг граммаас бага хэмжээтэй давс хэрэглэхэд л бие махбодод хангалттай аж.

Давс нь цусны даралт ихэсгэх бөгөөд тархины харвалт, зүрхний өвчин, ходоодны хавдар, яс сийрэгжилт, бөөрний өвчин үүсгэдэг. Дэлгүүр, супермаркет, ресторан, зоогийн газар, түргэн хоолны газраас худалдан авдаг ихэнх хоол хүнс давстай. Үүнийг далд давс гэнэ. Үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний 83.6 хувь, нийтийн хоолны 81.6 хувь нь давс ихтэй байна.

Монгол Улсын хүн амын дундах нас баралтын 77 хувийг халдварт бус өвчин эзэлж байгаа нь дэлхийн хүн амын яг ийм шалтгаант нас баралтаас зургаа дахин өндөр тоо юм байна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн судалгаагаар 15-64 насны гурван хүн тутмын нэг нь 70 нас хүрэхээсээ өмнө зүрх судасны өвчин, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчин болон хорт хавдрын аль нэгээс шалтгаалан нас барах эрсдэлтэй байна. Эдгээр халдварт бус өвчнийг даамжруулж буй хүчин зүйлийн нэг нь давсыг хэтрүүлэн хэрэглэх хорт зуршил ажээ.

Дэлхий нийт энэ асуудлыг анхааралдаа авч давсны хэрэглээг багасгах ажлууд хийсээр байна. НҮБ-ын "Тогтвортой хөгжлийн зорилт"-од 2025 гэхэд дэлхийн хүн амын давсны хэрэглээг 30 хувь бууруулахаар заасан байна. Монгол Улсын "Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратеги"-д хүн амын давсны хэрэглээг 2025 он гэхэд 30 хувиар, үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнс болон хоолны давсны агууламжийг 40 хувиар бууруулахаар тус тус заажээ.

"Давс ба эрүүл мэнд" дэлхийн хөдөлгөөний санаачлагаар улс орнууд "Давсны мэдээлэл сурталчилгааны долоо хоног"-ийг жил бүр гуравдугаар сард тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтсон. 2019 онд хоолны давс, ялангуяа хүүхдэд өгч буй хоол хүнсний давсыг багасгах, улмаар давсыг хоолны цэснээс хасах асуудалд дэлхий нийт анхаарлаа хандуулж байна. Давсны хэрэглээг багасгах хөдөлгөөнд Монгол Улс 2012 онд нэгдсэн юм. Ингээд ЭМЯ, НЭМҮТ, ХХААХҮЯ, БСУШСЯ, МХЕГ хамтран "Давсыг хоолны цэснээс хасъя" уриаг дэвшүүлж, давсны хэрэглээг багасгах долоо хоногийн аяныг эхлүүллээ.

Хоолыг давсаар биш цагаан гаа, гоньд, яншуй, улаан сонгино, лимон, ногоон сонгино зэрэг байгалийн гаралтай амтлагчаар амтлах, цайгаа давсгүй хэрэглэх, давсалсан, нөөшилсөн бүтээгдэхүүнээс татгалзах зэрэг нь өвчлөлөөс хамгаалж, давсны хэрэглээг багасгах тустай юм.

ЭХ СУРВАЛЖ: Ардчилал таймс сонин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 1 цагийн өмнө
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна 1 цагийн өмнө
Иргэн: Цалин орлоо, халин одлоо 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна 2 цагийн өмнө
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 20 цагийн өмнө
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 21 цагийн өмнө
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 23 цагийн өмнө
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд Өчигдөр
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ Өчигдөр
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд дайвар ачаа тээвэрлэж болно Өчигдөр
Монгол, Беларусийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо Өчигдөр
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ Өчигдөр
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна Өчигдөр
Хушганы самарт хар тамхи нуусан байсныг илрүүлжээ Өчигдөр
"Монгол төрийн тамганы хөшөө"-ний суурийг сольж, хөшөөг буцаан байрлуулна Өчигдөр
П.Мөнхтулга: Хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийн шалтгааныг мэдэхгүй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Бага ангийн гэрийн даалгавар 20 минутаас хэтрэхгүй байх ёстой Өчигдөр
Д.Жаргалсайхан: Бүлгийн хурал хэвийн үргэлжилж байна, гадуур буруу ойлголт төрүүлэх гээд байх шиг байна Өчигдөр
Ц.Сандаг-Очир: Маргаашдаа багтаж Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнхан онгоцоор явна Өчигдөр