ХҮЧИНДҮҮЛСЭН ЭМЭГТЭЙН ХЭРЭГТ ОЮУТОЛГОЙ ХХК, “БАМБАЙ СЭКЮРИТИ” ХХК-ИУДЫГ ХАРИУЦАГЧААР ТАТЖЭЭ


Оюу толгой ххк болон "бамбай сэкюрити" ххк-ийг нарыг оюутолгойд ажлын байран дээрээ хүчиндүүлсэн охины хэрэгт холбогдуулан хариуцагчаар татсан байна. Хэргийг сөхвөл Оюутолгой ХХК, түүний гэрээт туслан гүйцэтгэгч компани болох Саппорт Сервисес Монголия ХХК-д тогоочоор ажиллаж байсан эмэгтэйг 2018 оны 09 сарын 04-нд гэмт этгээд зэрлэг балмадаар зодож, цохиж, хүчиндсэн хэрэг гарсан. Тухайн үед тус эмэгтэй 09:00 цагийн орчим ажлаа тараад хуруугаа уншуулдаг хэсэгт гэмт этгээдийн халдлагад өртөн балмадаар зодуулан, ёс бусаар хүчиндсэн хэрэг гарсан байдаг. "Оюу толгой" ХХК-ийн хамгаалалтын албыг "бамбай сэкюрити" ххк хариуцдаг байна. Энэ үед тухайн хэсгийн хяналтын камер нь хаана хэнийг хамгаалж, юуг баримтжуулдаг юм бэ гэсэн асуудал гарч ирч байсан юм. Оюутолгой ХХК, түүний гэрээт туслан гүйцэтгэгч, Таванбогд группийн 51 хувийн эзэмшил бүхий Саппорт Сервисес Монголия ХХК, мөн гэрээтэй ажилладаг хамгаалалт хариуцсан "Бамбай " хамгаалалтын алба гээд хэд хэдэн компанийн нэр хариуцагчаар байх ёстой атал аль нь ч хариуцагчаар татагдалгүй өдий хүрсэн. Тэгвэл Оюутолгой ХХК, түүний туслан гүйцэтгэгч Бамбай ХХК-иудыг мөрдөгчийн тогтоолоор иргэний хариуцагчаар татжээ. Ингэхдээ гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон, эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болох тухай хуулийн заалтыг үндэслэл болгосон байна.

З.Гантулга


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 1 цагийн өмнө
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна 1 цагийн өмнө
Иргэн: Цалин орлоо, халин одлоо 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна 2 цагийн өмнө
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 20 цагийн өмнө
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 21 цагийн өмнө
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 23 цагийн өмнө
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд Өчигдөр
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ Өчигдөр
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд дайвар ачаа тээвэрлэж болно Өчигдөр
Монгол, Беларусийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо Өчигдөр
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ Өчигдөр
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна Өчигдөр
Хушганы самарт хар тамхи нуусан байсныг илрүүлжээ Өчигдөр
"Монгол төрийн тамганы хөшөө"-ний суурийг сольж, хөшөөг буцаан байрлуулна Өчигдөр
П.Мөнхтулга: Хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийн шалтгааныг мэдэхгүй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Бага ангийн гэрийн даалгавар 20 минутаас хэтрэхгүй байх ёстой Өчигдөр
Д.Жаргалсайхан: Бүлгийн хурал хэвийн үргэлжилж байна, гадуур буруу ойлголт төрүүлэх гээд байх шиг байна Өчигдөр
Ц.Сандаг-Очир: Маргаашдаа багтаж Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнхан онгоцоор явна Өчигдөр