ТҮҮХИЙ НҮҮРС ТҮЛДЭГ ЯНДАНГИЙН ТООГ ЭРС ЦӨӨЛНӨ


НИТХ-ын өчигдөр болсон ээлжит XXIII хуралдаанаар Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын талаар хэлэлцлээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт тавдугаар сарын 1-нээс түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Улаанбаатар хотод угаарын хий цацаж байгаа яндангийн тоог цөөлөх, байгаль орчны хууль тогтоомжийн норм стандартыг чангатгах талаар танилцууллаа.

Улаанбаатар хотод 196 мянга гаруй зуух, 260 мянга гаруй уурын зуух ажиллаж байгаа гэсэн тоо баримт бий. Иймээс агаар, орчны бохирдлыг бууруулахаар найман чиглэлээр 32 арга хэмжээ авч байна. Түлш үйлдвэрлэлийн чиглэлээр 6000 тонн сайжруулсан түлш үйлдвэрлэж нөөцөлжээ. Цаашид 1 тонноос дээш том багтаамжтай 5 агуулах барихаар төлөвлөсөн байна.

Хотын захирагч С.Амарсайхан "Түүхий нүүрс түлдэг яндангийн тоог эрс цөөлнө. Улаанбаатарт ажиллаж байгаа бага оврын уурын зуухнуудад шүүлтүүр тавина. Баянгол дүүргийн нутагт жилдээ 10 мянган тонн түүхий нүүрс түлж агаарт тодорхой хэмжээний бохирдол үүсгэж байсан зорчигч тээврийн галт тэрэгт угаарын хийг нүүрс хүчлийн хий болгож хувиргадаг шүүлтүүр тавьж эхэлсэн. Энэ ондоо ямар ч байсан багтаад үйлчилгээнд явж байгаа галт тэрэгэнд шүүлтүүр тавина" хэмээн хэллээ.

Түүнчлэн харьяа газар агентлагуудын дарга нарыг асуудалд ул суурьтай хандаж, хөрвөх чадвартай, уялдаа холбоотой ажиллахыг үүрэг болголоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 1 цагийн өмнө
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна 1 цагийн өмнө
Иргэн: Цалин орлоо, халин одлоо 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна 2 цагийн өмнө
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 20 цагийн өмнө
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 21 цагийн өмнө
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл 23 цагийн өмнө
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд Өчигдөр
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ Өчигдөр
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд дайвар ачаа тээвэрлэж болно Өчигдөр
Монгол, Беларусийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо Өчигдөр
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ Өчигдөр
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна Өчигдөр
Хушганы самарт хар тамхи нуусан байсныг илрүүлжээ Өчигдөр
"Монгол төрийн тамганы хөшөө"-ний суурийг сольж, хөшөөг буцаан байрлуулна Өчигдөр
П.Мөнхтулга: Хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийн шалтгааныг мэдэхгүй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Бага ангийн гэрийн даалгавар 20 минутаас хэтрэхгүй байх ёстой Өчигдөр
Д.Жаргалсайхан: Бүлгийн хурал хэвийн үргэлжилж байна, гадуур буруу ойлголт төрүүлэх гээд байх шиг байна Өчигдөр
Ц.Сандаг-Очир: Маргаашдаа багтаж Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнхан онгоцоор явна Өчигдөр