ТАНЫ ХҮҮХЭД ЦЭНХЭР ХАЛИМЫГ ЗОЛИОС БОЛОХ ВИЙ

Өнөрцэцэг
2019/03/24

Монгол Улсын хэмжээнд 450 мянга гаруй өсвөр насны хүүхэд байгаа гэсэн статистик бий. Түүнчлэн өсвөр насны хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудал тулгамдсан сэдэв болоод буйг судалгаа харуулж байна. 13-17 насны хүүхдүүдийн 23 хувь нь сүүлийн 12 сард амиа хорлох талаар бодож байсан бол, 9.6 хувь нь сүүлийн 12 сард амиа хорлох оролдлого хийсэн гэх судалгааг мэргэжлийн хүмүүс өгч байгаа. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхэд, өсвөр үеийн клиникт хэвтэн эмчлүүлсэн хүүхдийн тоо 2010 оноос хойш 2.5 дахин нэмэгджээ.Тодруулбал, мэдрэлийн ядаргаа-неврозоор болон төрх үйлийн эмгэгээр хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн дийлэнхийг 15-18 насныхан эзэлж байгаа юм байна. Тэгэхээр Монголчууд бидний хувьд ирээдзй болсон өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндэд ихээхэн анхаарал тавьж, бодьтой арга хэмжээ авч ажиллахгүй бол горьгүй байна.

Харамсалтай нь ийм таагүй мэдээлэлтэй зэрэгцэн бас нэг анхаарал татсан зүйл яригдаж буй нь өсвөр насны хүүхдүүдийн сэтгэлзүйд хүчтэй нөлөөлдөг "Цэнхэр халим" гэх тоглоомыг монгол хүүхдүүд ч тоглоод эхэлсэн гэх мэдээлэл юм. Судалгаанаас харахад цахим тоглоомонд донтож, хэвтэж эмчлүүлсэн хүүхдийн насны бүтэц нь 11-16 насныхан голчилдог юм билээ. Тэгэхээр энэ насны хүүхдүүд эрсдэл аюул ихтэй "Цэнхэр халим"-д автах вий гэсэн айдас дагуулж байгаа юм.

Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдүүддээ тавих анхаарлаа улам л сайжруулах хэрэгтэй байна. Хүүхэд тань чөлөөт цагаа хэрхэн яаж өнгөрүүлж байгаад хяналт тавихгүй бол таны хүүхэд хэдийнэ "Цэнхэр халим"-д автсан байх вий.

Тодотгоход, өсвөр насны хүүхдүүдийг амиа хорлоход хүргэдэг "Цэнхэр халим" тоглоом дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа юм. Тоглогчоо амиа хорлоход хүргэх зорилготой "Цэнхэр халим" тоглоомыг тоглосон өсвөр насны хүүхдүүд амиа хорлосон тохиолдол улам нэмэгдэж байгаа тул улс орнууд төр засгийнхаа түвшинд эл асуудлыг авч үзэж байгаа аж. ОХУ-аас үүсэлтэй "Цэнхэр халим" виртуал тоглоом нь олон нийтийн сүлжээнд тархаж, өсвөр үеийнхнийг амиа хорлоход хүргэдэг нь нэгэнтээ тодорхой болсон мэдээлэл юм.

Манай улсын тухайд "Цэнхэр халим" сүлжээ тоглоомоос үүдэн хохирсон тохиолдол хуулийн байгууллагад бүртгэгдээгүй ч, уг тоглоом монголд орж ирсэн гэх мэдээлэл бол гараад байгаа. Түүнчлэн Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс "Цэнхэр халим"-тай холбоотой асуудалд анхаарал хандуулсан гэх мэдээлэл байгаа юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 40 минутын өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2 цагийн өмнө
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна 2 цагийн өмнө
Иргэн: Цалин орлоо, халин одлоо 3 цагийн өмнө
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна 3 цагийн өмнө
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 21 цагийн өмнө
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 22 цагийн өмнө
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл Өчигдөр
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд Өчигдөр
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ Өчигдөр
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд дайвар ачаа тээвэрлэж болно Өчигдөр
Монгол, Беларусийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо Өчигдөр
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ Өчигдөр
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна Өчигдөр
Хушганы самарт хар тамхи нуусан байсныг илрүүлжээ Өчигдөр
"Монгол төрийн тамганы хөшөө"-ний суурийг сольж, хөшөөг буцаан байрлуулна Өчигдөр
П.Мөнхтулга: Хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийн шалтгааныг мэдэхгүй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Бага ангийн гэрийн даалгавар 20 минутаас хэтрэхгүй байх ёстой Өчигдөр
Д.Жаргалсайхан: Бүлгийн хурал хэвийн үргэлжилж байна, гадуур буруу ойлголт төрүүлэх гээд байх шиг байна Өчигдөр