ЦОЧМОГ ГЕПАТИТТАЙ ӨВЧТӨНГ ХӨСҮТ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМЧЭЭР ЭМЧЛҮҮЛЖ, НАС БАРЖЭЭ


Халдварт өвчин судлалын үндэсний төвд өчигдөр буюу 2019.03.19-ний өдөр халдварт гепатит буюу элэгний цочмог вирусаар өвчилсөн 21 настай иргэн нас барсан харамсалтай тохиолдол бүргтгэгдсэн байна.

Эх сурвалжийн өгсөн мэдээллээр талийгаач 20 хоногийн өмнө ХӨСҮТ –д хандан эмчлүүлж байсан бөгөөд цочмог гепатит оноштой байсан байна. Гэтэл талийгаачийн эмчлэгч эмчээр эх барих эмэгтэйчүүдийн эмчийг томилсон аж.

ХӨСҮТ бол монгол улсдаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчилгээ үйлчилгээ явуулах үүрэгтэй эрүүл мэндийн том байгууллага юм. Гэтэл цочмог халдвараар өвдсөн талийгаачийг ийнхүү мэргэжлийн бус эмчээр эмчлүүлсэн нь ХӨСҮТ-ийн хариуцлага хэр байгааг харуулж байна.

Талийгаачийг эмчилж байсан эмэгтэйчүүдийн эмч Н нь ХӨСҮТ-д нэг жил гаруй хугацаанд ажиллаж байгаа бөгөөд хүн нас барсан хэрэгт эмчийг буруутган энэ сарын 25-ны өдрөөс эхлэн ажлаас нь чөлөөлөхөөр болсон байна.

Цочмог гепатитттай ирсэн хүнийг эмэгтэйчүүдийн эмчийг томилон эмчлүүлсэн ХӨСҮТ-ийн удирдлагуудын буруу юу эсвэл эмчилгээ үйлчилгээ бүрэн үзүүлж чадаагүй эмэгтэйчүүдийн эмчийн буруу юу гэдэг асуудал хөндөгдөж байна.

14-хөн хоногийн өмнө "Хүрээ" амаржих газарт эмчийн буруутай үйл ажиллагаанаас болж амаржихаар очсон эх хүүхдээ алдаж байсан бол өчигдөр ийнхүү бас нэгэн иргэн харамсалтайгаар амиа алджээ.

Энэ байдлаас Эрүүл мэндийн салбарын үйл ажилллагаа хэрхэн доголдож байгааг харж болохоор байна. Бид энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг сурвалжлан хүргэх болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 1 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 3 цагийн өмнө
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна 4 цагийн өмнө
Иргэн: Цалин орлоо, халин одлоо 4 цагийн өмнө
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна 4 цагийн өмнө
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 22 цагийн өмнө
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ 23 цагийн өмнө
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл Өчигдөр
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд Өчигдөр
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ Өчигдөр
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд дайвар ачаа тээвэрлэж болно Өчигдөр
Монгол, Беларусийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо Өчигдөр
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ Өчигдөр
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна Өчигдөр
Хушганы самарт хар тамхи нуусан байсныг илрүүлжээ Өчигдөр
"Монгол төрийн тамганы хөшөө"-ний суурийг сольж, хөшөөг буцаан байрлуулна Өчигдөр
П.Мөнхтулга: Хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийн шалтгааныг мэдэхгүй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Бага ангийн гэрийн даалгавар 20 минутаас хэтрэхгүй байх ёстой Өчигдөр
Д.Жаргалсайхан: Бүлгийн хурал хэвийн үргэлжилж байна, гадуур буруу ойлголт төрүүлэх гээд байх шиг байна 2026/10/26