МАШИН ЖОЛООДОХ ЭРХГҮЙ СОГТУУГААР ЖОЛОО БАРЬСАН 47 ЖОЛООЧИЙГ БАРИВЧИЛЛАА


Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1100 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 834 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгаж ажиллажээ.

Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас орон нутагт хоёр хүний амь нас хохирсон байх ба шалтгаан нөхцлийг үзвэл онхолдох хэлбэрээр мотоцикльтой холбоотой ослын улмаас амь насаараа хохирсон байна.

Мөн нийслэлд 1 хүний амь нас хохирч, 26 хүн гэмтэж бэртсэний 8 нь бага насны хүүхэд байжээ.

Цаг агаар дулаарч байгаатай холбоотойгоор орон нутаг болон нийслэл хотод мотоциклийн хөдөлгөөн нэмэгдэж, энэ төрлийн осол, хэрэг гарч байгаа тул холбогдох байгууллагуудтай хамтран улсын бүртгэлд ороогүй мотоцикльд улсын дугаар олгох, иргэдийг "А" ангиллын жолооч бэлтгэх сургалтад хамруулах, хамгаалах малгай, хамгаалах хэрэгслийг хэрэглэж хэвшүүлэх, иргэдэд сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг орон нутгуудад зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Мөн зам тээврийн ослын 16 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 33 осол нь мөргөлдөх хэлбэрээр тус тус бүртгэгдсэнийг ТЦА-нд шалгаж байна.

Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 150 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцож, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 47 жолоочийг шүүхээр 7-30 хүртэл хоногоор баривчилж ажиллав.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 4 цагийн өмнө
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна 5 цагийн өмнө
Иргэн: Цалин орлоо, халин одлоо 5 цагийн өмнө
Ихэнх нутгаар өдөртөө дулаарна 5 цагийн өмнө
Монгол-Оросын хилийн автозамын Цагааннуур боомт 11 дүгээр сарын 10 болон 26-ны өдөр түр хаана 23 цагийн өмнө
МИАТ компани Тайландын Бангкок хот дахь The Mall Group-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ Өчигдөр
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл Өчигдөр
БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд Өчигдөр
"Их говийн манаач" олон улсаас 5 дахь шагналаа хүртлээ Өчигдөр
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусанд дайвар ачаа тээвэрлэж болно Өчигдөр
Монгол, Беларусийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо Өчигдөр
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ Өчигдөр
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна Өчигдөр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна Өчигдөр
Хушганы самарт хар тамхи нуусан байсныг илрүүлжээ Өчигдөр
"Монгол төрийн тамганы хөшөө"-ний суурийг сольж, хөшөөг буцаан байрлуулна Өчигдөр
П.Мөнхтулга: Хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийн шалтгааныг мэдэхгүй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Бага ангийн гэрийн даалгавар 20 минутаас хэтрэхгүй байх ёстой Өчигдөр
Д.Жаргалсайхан: Бүлгийн хурал хэвийн үргэлжилж байна, гадуур буруу ойлголт төрүүлэх гээд байх шиг байна 2026/10/26