АРДЧИЛСАН НАМЫН ИРГЭДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН АМЬ НАСАНД ХАЛДЖЭЭ


Булган аймгийн Бугат сумын иргэдийн хурлын төлөөлөгч Б нь 2018 оны 12-р сарын 19-20 нд шилжих шөнө бусдын гарт амиа алджээ. Хэрэг шөнийн 03-04 цагийн хооронд үйлдэгдсэн байна. Талийгаач Б нь 40 орчим насны, АН-аас 2016 оноос Сумын иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байжээ. Тэрээр хэрэг гардаг шөнө гэртээ унтаж байхад нь тус сумын иргэдийн хурлын төлөөлөгч О нь таван хүний хамт гэрт нь иржээ. Улмаар хоорондоо маргаж МАН-аас сонгогдсон Сумын иргэдийн хурлын төлөөлөгч О нарын 5 хүн талийгаач Б-г эхнэрийнх нь хамт зодож танхайрчээ. Б нь тархиндаа гэмтэл авч Дархан-Уул аймгийн эмнэлэгт хүргэгдэн нас барсан байна. Талийгаач Б-гийн эхнэр нь мөн гэмтэл авч эмнэлгийн тусламж авсан гэж эх сурвалж бидэнд мэдээллэв. Хүн амины ноцтой эл хэргийг одоо Булган аймгийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.

ЭМГЭНЭЛ

Даваасамбуугийн Баттогтох нь 1974 онд Булган аймгийн Бугат суманд төрсөн. Бага наснаасаа эцэг, эхээ дагалдан мал маллах арга ухаанд суралцжээ. Тэрээр 1982-1990 онд Бугат сумын найман жилийн сургуульд суралцаж төгссөн бөгөөд 1990 оноос хувиараа мал аж ахуй эрхэлж, 2008 онд "Өгөөмөр" малчны бүлэг байгуулан ахлагчаар ажиллан, сүүний чиглэлийн үнээний ферм байгуулан ажиллаж байв. Улмаар 2014 оноос "Бугадүдрилинг" компанийг үүсгэн байгуулж, захирлаар ажиллаж байсан юм. Д.Баттогтох нь Бугат сумын ард олныхоо итгэл, хүндлэлийг хүлээсэн нэгэн байсан төдийгүй ИТХ-ын тэргүүлэгчээр хоёр дахь удаагаа сонгогдон ажилласан, тэргүүний залуусын нэг байлаа. Бидний хайрт нөхөр Д.Баттогтох таны хичээнгүй зан чанар, хөдөлмөр зүтгэл, тусч сайхан сэтгэл үүрд биднийхээ сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдэх болно


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 10 минутын өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 55 минутын өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 1 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 3 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 4 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 4 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 19 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 22 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна 2026/10/28