ВЕЙСЕЛ АКЧАЙ ХОНГ-КОНГИЙГ ЗОРЬЖЭЭ


Монгол-Туркийн хамтарсан "Эмпати" сургуулийн захирал Вейсел Акчай Монгол Улсыг орхин гарсан тухай мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан. Тодруулбал, өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт буюу арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн сэтгүүлчидтэй уулзах үеэрээ Вейсел Акчайг Монгол Улсыг орхин гарсан тухай ярьсан байна.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 64 турк иргэн байна. Тэдний 26 нь багш мэргэжилтэй. Гадаадын иргэн харьяатын газраас В.Акчай багшид хилийн хориг тавиад байсан ч прокуророос хоригийг цуцлах бичиг ирсний дагуу цуцалсан. В.Акчай 2018 оны арваннэгдүгээр сарын 30-нд Монголоос гарсан. Чингис хаан нисэх онгоцны буудлаас Хонконгийн чиглэлд нисэх онгоцонд суугаад хил давсан" гэжээ.

Вэйсел Акчайг энэ оны долдугаар сарын 27-ны өдөр гэрийнх нь гаднаас үл таних 4-5 хүн машинд хүчээр суулган авч явж, хулгайлахыг завдсан хэрэг гарсан билээ. Эл хэргийг хуулийн байгууллага нууцын зэрэглэлд шалгаж, түүнд хилийн хориг тавиад байсан юм. Түүнийг Турк улсад болсон төрийн эсрэг үймээн самууныг санхүүжүүлсэн нь тогтоогдсон учраас тухайн улсаас төрийн эсрэг гэмт хэрэгтэн хэмээн үзэж, баривчлахаар ирсэн. Мөн Турк улсдаа төрийн эсрэг бослого явуулсан бол шууд цаазын ялтай байдаг учир Монгол улсын Эрүүгийн хуулийн дагуу олон улсын гэрээ конвенцэд үндэслэн цаазын ялтай болон бүх насаар нь хорих ялтай иргэнийг олон улсад өгөхгүй гэсэн заалтын дагуу явуулаагүй байдаг.

Тэрбээр Монголд 19 жил 11 сарын хугацаанд амьдарсан бөгөөд хуулиар бол 20 жил амьдарсан тохиолдолд цагаачлах боломж бүрддэг аж. Монгол Улсын нийтээр дагаж мөрдөх хуулийн дагуу аливаа улсын иргэн нь Монгол Улсад нийт 20 жилийн хугацаанд амьдарсан бол өөрийн хүсэлтээр цагаачлах болон улсын иргэн болох боломжтой байдаг. Энэ дагуу 2018 оны аравдугаар сард Монгол Улсад бүр оршин суух зөвшөөрөл хүсч, цагаачлах хүсэлтээ холбогдох албаныханд хүргүүлээд байсан юм.

Тус мэдээллийн мөрөөр бид Монгол-Туркийн хамтарсан "Эмпати" сургуулийн захирал Вейсел Акчай ямар шалтгааны улмаас Монгол Улсыг орхин гарсан тухай тодруулахыг зорилоо. Энэ тухай компанийх нь хуулийн зөвлөхөөс тодруулахад, "Вейсел Акчай Монгол Улсыг орхин гарсан нь үнэн. Хилийн хориг цуцлагдсаны дагуу гарсан. Ямар шалтгааны улмаас гарсныг нь мэдэхгүй байна" гэх хариултыг өглөө. Мөн түүнийг өмгөөлөгч хэлэхдээ, "Би түүний өмгөөлөгч байхаа больсон. Хил давсан гэх мэдээллийг анх удаа сонсож байна" гэсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэрэмжлүүлэг: Төв болон баруун аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар орно 7 цагийн өмнө
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа 7 цагийн өмнө
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан 9 цагийн өмнө
Долдугаар сард 709,503 зөрчил бүртгэгджээ Өчигдөр
ЭКО ИННОВАЦ ба АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ Өчигдөр
"Супер бэлэгтэй 20 жил" аяны хоёр өрөө байрны эзэн: “Үүнээс илүү сайхан зүйл гэж үгүй байх.” Өчигдөр
Улаанбаатар хотын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Хилчин байлдагч галын аюулаас нэг өрх айлыг аварчээ Өчигдөр
Эхийн алдар одонгийн мөнгийг энэ сарын 25-нд олгоно Өчигдөр
Мотоциклтэй эмэгтэйг араас нь зориудаар мөргөсөн жолоочийг ажлаас нь чөлөөлжээ Өчигдөр
Ц.Сандаг-очир: Сop17 ба Сop31 хурлын уялдаа нь риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно Өчигдөр
Хоногийн хугацаанд хулгайлах 22 гэмт хэрэг бүртгэгдэжээ Өчигдөр
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана Өчигдөр
Тарвас хураах ажилд явна” гэж гэрээсээ гараад сураггүй болсон 10 настай охиныг эрэн хайж байна Өчигдөр
Өнөөдөр ихэнх нутгаар хална Өчигдөр
Олон улсын математикийн 67 дугаар олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдаа урамшууллаа 2026/08/06
Дэлхий дизель түлшний хомсдолтой нүүр туллаа: Томоохон газрын тосны компаниуд аюулын дохио өгч байна 2026/08/06
АИ-92-ын 50 мянган төгрөгийн хязгаарлалт 15-ныг хүртэл үргэлжилнэ гэж найдаж байна 2026/08/06
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10см нэмэгдсэн байна 2026/08/06
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг энэ сарын 17-ноос E-Mongolia системээр зохион байгуулна 2026/08/06