ТРАМПЫН ЗӨВЛӨМЖӨӨР ЕВРОП “HUAWEI”-ААС ТАТГАЛЗАЖ ЭХЭЛЛЭЭ


Францын "Orange", Их Британийн "BT Group", Германы "Deutsche Telekom" гэх Европын томоохон харилцаа холбооны компаниуд "Huawei"-ийн "5G" сүлжээнээс татгалзаж буйгаа өчигдөр зарлажээ.

"Франц болон Норвегийн Засгийн газар цахим аюулгүй байдлаа хангахын тулд тус сүлжээнээс татгалзахаар зэхэж байна" гэж ойрын эх сурвалж "AFP" агентлагт уламжлав.

"Huawei" компани нийт ашгийнхаа 27.8 хувийг Европын зах зээлээс бүрдүүлдэг ба дээрх шийдвэр тус компанид ЦОХИЛТ болжээ.

АНУ-ын Засгийн газар саяхан "Huawei" компанийг БНХАУ-ын Засгийн газар болон эрх баригчдынхаа зааварчлагаар ажилладаг, олон улсад тагнуул хийдэг хэмээн мэдэгдсэн юм.

Улмаар Цагаан ордны тэргүүн Дональд Трамп холбоотон орнуудаа "Huawei"-аас татгалзахыг уриалжээ.

Тагнуул хийдэг гэх мэдээллийг "Huawei" компанийн удирдлагууд эрс үгүйсгэдэг ба саяхан "Бид БНХАУ-ын Засгийн газраас хараат бус үйл ажиллагаагаа явуулдаг болно" гэж мэдэгдэв.

Энэ сарын эхээр тус компанийн Санхүү эрхэлсэн захирал Мэн Ванжоуг АНУ-ын хүсэлтээр Канадын цагдаагийнхан баривчилсан юм.

Түүнийг АНУ-ын эдийн засгийн хоригийг зөрчин, Ираны талд технологийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн хэмээн буруутгажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэрэмжлүүлэг: Төв болон баруун аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар орно 6 цагийн өмнө
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа 6 цагийн өмнө
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан 8 цагийн өмнө
Долдугаар сард 709,503 зөрчил бүртгэгджээ Өчигдөр
ЭКО ИННОВАЦ ба АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ Өчигдөр
"Супер бэлэгтэй 20 жил" аяны хоёр өрөө байрны эзэн: “Үүнээс илүү сайхан зүйл гэж үгүй байх.” Өчигдөр
Улаанбаатар хотын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Хилчин байлдагч галын аюулаас нэг өрх айлыг аварчээ Өчигдөр
Эхийн алдар одонгийн мөнгийг энэ сарын 25-нд олгоно Өчигдөр
Мотоциклтэй эмэгтэйг араас нь зориудаар мөргөсөн жолоочийг ажлаас нь чөлөөлжээ Өчигдөр
Ц.Сандаг-очир: Сop17 ба Сop31 хурлын уялдаа нь риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно Өчигдөр
Хоногийн хугацаанд хулгайлах 22 гэмт хэрэг бүртгэгдэжээ Өчигдөр
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана Өчигдөр
Тарвас хураах ажилд явна” гэж гэрээсээ гараад сураггүй болсон 10 настай охиныг эрэн хайж байна Өчигдөр
Өнөөдөр ихэнх нутгаар хална Өчигдөр
Олон улсын математикийн 67 дугаар олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдаа урамшууллаа 2026/08/06
Дэлхий дизель түлшний хомсдолтой нүүр туллаа: Томоохон газрын тосны компаниуд аюулын дохио өгч байна 2026/08/06
АИ-92-ын 50 мянган төгрөгийн хязгаарлалт 15-ныг хүртэл үргэлжилнэ гэж найдаж байна 2026/08/06
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10см нэмэгдсэн байна 2026/08/06
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг энэ сарын 17-ноос E-Mongolia системээр зохион байгуулна 2026/08/06