”ШАНГРИЛЛА” ЗОЧИД БУУДАЛД АНУ-ЫН ТАГНУУЛЫН АЖИЛТАН АМИА АЛДЛАА


АНУ-ын иргэн зочид буудлын өрөөнд амиа алдсан онц ноцтой хэрэг өнгөрсөн шөнө /2018.12.12/ гарсан байна. Хэргийг тодруулбал, өчигдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Шангрилла" олон улсын сүлжээ зочид буудлын ... тоот өрөөнд байрлаж байсан гадаадын иргэн хоолойгоо боомилсон байдалтай, ил харагдах шархгүй нас барсан байжээ.

Зарим гэрчүүдийн мэдээлж буйгаар, нас барсан иргэн нь зочид буудлын өрөөний хувцасны шүүгээний догол төмрөөс өмдний тэлээгээр хоолойгоо боомилсон байжээ. Хэрэг гарсан өдөр нас барсан иргэн өрөөндөө орсноос хойш 10 цаг орчмын хугацаанд зочид буудлын ажилтнуудтай холбоо бариагүй гэх ба үйлчилгээний ажилтан зочны өрөөг цэвэрлэхээр орох үедээ түүнийг нас барсан байхыг олж, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна.

Цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газарт үзлэг шалгалт явуулж, нас барсан иргэний буудаллаж байсан өрөөнөөс хоёр шил шар айрагны лонх, хэд хэдэн ширхэг флаш, гар утас зэргийг эд мөрийн баримтаар хураан авч, нотлох баримтад хавсаргажээ.

Баттай эх сурвалжийн мэдээлснээр, нас барсан иргэн нь АНУ-ын иргэншилтэй, 34 настай М.К.Стюьарт /эрэгтэй/ гэгч байсан бөгөөд тэрээр АНУ-ын тагнуулын тусгай ажилтан гэх мэдээлэл байна. Тодруулбал, нас барсан иргэн Монголд тагнуулын үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэлээ.

Түүнчлэн хэрэг гарсан даруйд Монгол улс дахь Америкийн нэгдсэн улсын Элчин сайдын яамны ажилтнууд хуулийн байгууллагад хандаж, тус улсын тусгай ажилтан гадны нөлөөтэй нас барсан байж болзошгүй гэх гомдол гаргасан бололтой.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, АНУ-ын тусгай ажилтан гэгдэх М.К.Стюьарт нь нас барахдаа урагшаа тонгойсон байдалтай олдсон гэх ба өөрийгөө боомилсон эсэх нь эргэлзээтэй байгаа гэдгийг хэлж байв.

Одоогоор уг хэргийг харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг бүртгэлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ба нас барсан иргэний үхлийн шалтгааныг нарийвчлан тогтоохоор шинжээч эмч томилжээ. Түүнчлэн энэ хэргийн харьяаллыг шинэчлэн тогтоож, тагнуулын байгууллагад шилжүүлж болзошгүй байгаа аж. Мэдээллийг эргэн хүргэх болно


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэрэмжлүүлэг: Төв болон баруун аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар орно 6 цагийн өмнө
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа 6 цагийн өмнө
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан 8 цагийн өмнө
Долдугаар сард 709,503 зөрчил бүртгэгджээ Өчигдөр
ЭКО ИННОВАЦ ба АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ Өчигдөр
"Супер бэлэгтэй 20 жил" аяны хоёр өрөө байрны эзэн: “Үүнээс илүү сайхан зүйл гэж үгүй байх.” Өчигдөр
Улаанбаатар хотын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр
Хилчин байлдагч галын аюулаас нэг өрх айлыг аварчээ Өчигдөр
Эхийн алдар одонгийн мөнгийг энэ сарын 25-нд олгоно Өчигдөр
Мотоциклтэй эмэгтэйг араас нь зориудаар мөргөсөн жолоочийг ажлаас нь чөлөөлжээ Өчигдөр
Ц.Сандаг-очир: Сop17 ба Сop31 хурлын уялдаа нь риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно Өчигдөр
Хоногийн хугацаанд хулгайлах 22 гэмт хэрэг бүртгэгдэжээ Өчигдөр
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана Өчигдөр
Тарвас хураах ажилд явна” гэж гэрээсээ гараад сураггүй болсон 10 настай охиныг эрэн хайж байна Өчигдөр
Өнөөдөр ихэнх нутгаар хална Өчигдөр
Олон улсын математикийн 67 дугаар олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдаа урамшууллаа 2026/08/06
Дэлхий дизель түлшний хомсдолтой нүүр туллаа: Томоохон газрын тосны компаниуд аюулын дохио өгч байна 2026/08/06
АИ-92-ын 50 мянган төгрөгийн хязгаарлалт 15-ныг хүртэл үргэлжилнэ гэж найдаж байна 2026/08/06
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10см нэмэгдсэн байна 2026/08/06
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг энэ сарын 17-ноос E-Mongolia системээр зохион байгуулна 2026/08/06