“РОСНЕФТЬ”-ТЭЙ ШИНЭ НИСЭХ БУУДЛЫН ШАТАХУУНЫГ НИЙЛҮҮЛЭХЭЭС ГАДНА ДӨРВӨН ЧИГЛЭЛД ХАМТРАХААР БОЛЖЭЭ


Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар цаг үеийн зарим асуудлаар мэдээлэл өглөө.

-Шатахууны үнийг буулгах, тогтвортой байлгахад салбар яам ямар бодлого баримталж байна вэ?

-Шатахууны үнэ бол манай ард иргэдэд тулгамдаж буй чухал асуудал гэдэгт санал нэгдэж байна. Шатахууны үнийг дагаад өргөн хэрэгээний бараа бүтээгдэхүүний үнэ дагаад нэмэгдэж байгаа. Шатахууны үнийн асуудал санаа зовоосон асуудал болоод байгаа.

Шатахууны үнэ нэмэгдэж байгаа асуудал дээр Үнийн зөвлөл хуралдсан, аж ахуй нэгжүүдийн төлөөлөл оролцсон. Шатахууны үнэд дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлт, мөн өвлийн шатахууны үнийн өсөлт нөлөөлж байна. Өвлийн шатахуун 50 орчим доллараар нэмэгдэж орж ирдэг. Гэхдээ дэлхийн зах зээл дээрх шатахууны үнэ харьцангуй буурч байгаа. Нэг баррель газрын тосны үнэ 76 орчим ам.доллар болж буурсан. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас шатахууны үнийг тогтвортой байлгах чиглэлд урт хугацааны бодлого боловсруулж ажиллаж байна. Богино хугацаандаа шууд буулгах боломж алга байна. Шатахууны онцгой албан татварыг тэглэх, гаалийн үнийг чөлөөлөх зэрэг нь Сангийн яамны мэдэлд байдаг.

-Өчигдөрийн Засгийн газрын хуралдаанаар "Роснефть" компанитай таван жилийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулахаар болсон гэсэн. Энэ тухай мэдээлэл өгөхгүй юү. Шатахууны үнийг тогтвортой байлгахад "Роснефть"-тэй хамтрах уу?

-"Роснефть"-тэй Ажлын хэсгийг байгуулаад хамтран ажиллахаар болсон. Манай зүгээс нефть хайгуулын салбарт, газрын тосны үйлдвэр барих, шугам хоолой тавих, шатахууны нөөц, Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлын шатахууныг нийлүүлэх гээд таван чиглэлд хамтран ажиллахаар болсон. Ингэснээр шинэ нисэх онцгоцны буудлын шатахууныг олон улсын стандартад нийцсэн түлшээр хангаж, дотоодын импортлогчдоор дамжуулан Монголд нийлүүлдэг шатахууныхаа үнэ, хангамжийг нэг төвшинд урт хугацаанд тогтвортой хадгалах боломжтой болох юм.

Мөн "Роснефть"-тэй газрын тосны үйлдвэр барих, шугам хоолой барих чиглэлд хамтрахаар болсон. Газрын тосны үйлдвэр барьж чадах уу гэдэг эргэлзээ иргэдийн дунд байгаа. Бид бол чадна гэж бодож байна. Дэд бүтцийн ажлууд хийгдэж байна. Энэтхэгийн талаас арваннэгдүгээр сарын 12 гэхэд газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-г эцсийн байдлаар манайд хүлээлгэж өгөх юм.

-2019 оны төсөвт ирэх онд 42 сая тонн нүүрс экспортолж, 1.3 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцсон нь хэр бодитой төсөөлөл вэ. Боломжтой юу?

-2019 оны төсөвт ирэх онд 42 сая тонн нүүрс экспортолж, 1.3 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцсон. Энэ тооцооллыг бодитой, боломжтой зүйл гэж харж байгаа. Одоогийн байдлаар "Эрдэнэс Тавантолгой" компани 13 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байгаа. Салбар яамны зүгээс ирэх онд 15-20 сая тонн нүүрс экспортлохыг шахаж байгаа. Ийм нөөц боломж бий.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 1 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 1 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 1 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 4 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 5 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 5 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 5 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 6 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 7 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 7 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21