Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ

Ц.Цэрэнбадам
2025/07/04

Баяр,наадам, амралт зугаалгын  энэ өдрүүдэд Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-өөс олон нийтэд хандан эрүүл мэндийн зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэлээ. 

Энэ оны долдугаар сарын эхний байдлаар улсын хэмжээнд улаанбурха өвчний батлагдсан тохиолдол 14,129 хүрчээ. Батлагдсан тохиолдлын 70.8 хувь нь вакцинд хамрагдаагүй, 5.8 хувь нь вакцины насанд хүрээгүй, 8.5 хувь нь бүрэн бус тунитай, 15 хувь нь вакцинтай ч халдвар авсан байна.

Иймд 15 хүртэлх насны хүүхдүүдийг харьяалал харгалзахгүйгээр бүх өрхийн эмнэлэг, дүүрэг, сумдын эмнэлэгт үнэ төлбөргүй нөхөн дархлаажуулалтад хамруулж эхэлжээ. Эцэг эхчүүд та бүхнийг хүүхдээ ойролцоох эмнэлэгт аваачиж, вакцинд хамруулахыг уриалж байна.

Мөн зуны улиралтай зэрэгцэн гэдэсний халдварт өвчин нэмэгдэх хандлагатай байгаа тул баяр наадмын өдрүүдэд хоол хүнсний аюулгүй байдалдаа анхаарч, бага насны хүүхдүүдийг хэт халалтаас хамгаалахыг зөвлөж байна.

Нарших үед суулгах, толгой болон гэдэс өвдөх зэрэг шинж илэрдэг нь гэдэсний халдвартай андуурах тохиолдол ч гардаг аж. Энэ нь хүүхдийн эрүүл мэндэд ноцтой эрсдэл үүсгэх магадлалтай тул сэрэмжтэй байхыг мэргэжилтнүүд анхаарууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18