​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ

Ц.Цэрэнбадам
2025/07/04

GS 25 сүлжээ дэлгүүр үндсэн дэлгүүрийн ажилчдынхаа дунд 'Rise Together 2025' уралдааныг зохион байгуулсан байна. Энэ уралдаан нь GS25 дэлгүүрийн үйл ажиллагааг сурталчлах, ажилтнаа идэвхжүүлэх, тогтвортой хүний нөөцийг бүрдүүлэх зэрэг олон ач холбогдолтой аж. Ингээд гурван сар үргэлжилсэн уралдааны үр дүн өнөөдөр /2025.07.04/ гарч шилдгүүдээ шалгарууллаа. Тус уралдаанд 2497 ажилчин оролцсоноос 11 шилдэг ажилчин шалгарч их дээд сургуулийн тэтгэлэг, гадаад улс руу аялах эрхээр шагнагдсан байна. Мөн GS 25 сүлжээ дэлгүүрийн хувьд Монгол Улсын шилдэг 100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгараад байгаа юм.

Захиргаа хүний нөөцийн дарга Г.Дөлгөөн: Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжийн 13-д эрэмбэлэгдсэн энэ бахархам амжилт бол зөвхөн бизнесийн тоо үзүүлэлт бус, бидний соёл, манлайлал, хамтын үнэ цэний бодит үнэлгээ гэж харж байна. Энэ амжилтыг бий болгосон хамгийн гол хүчин зүйл бол дэлгүүр дээр ажиллаж буй 2497 ажилтны маань өдөр тутмын тууштай, хариуцлагатай хөдөлмөр юм. Тийм ч учраас бид 'Rise Together 2025' уралдааныг зохион байгуулсан. Энэ бол энгийн болзолт уралдаан биш. Энэ бол бидний ирээдүйн стратеги, хүний төвтэй соёл, гүйцэтгэлийг урамшуулах шинэ арга барил юм. Бид EBIT, хорогдол, үйлчилгээний чанар, апп ашиглалт, ажлын цагийн үр ашиг зэрэг бизнесийн гол үзүүлэлт дээр сайн жишиг тогтоож байгаа ажилтнуудаа онцлон үнэлсэн. GS25-д бидний баримталдаг зарчим бол боломж нь тэгш, өсөлт нь бодит байх ёстой. Манлайлал бол зөвхөн удирдах албан тушаал биш өдөр бүрийн ажил, хандлага, нөлөөллөөр хэмжигддэг чадвар гэж бид итгэдэг. Өнөөдрийн амжилтад хувь нэмэр оруулсан бүх ажилтнууддаа гүн талархал илэрхийлье. GS25 бол хамтын амжилтаар урагшилдаг брэнд.

 Санхүү эрхэлсэн захирал Э.Намуунсайхан: Бидний стратегийн зорилт болох EBIT, хорогдлын бууралт, апп ашиглалтын идэвх, үйлчилгээний стандарт, чанарын гүйцэтгэл, ажлын цагийн зохистой менежмент зэрэг үзүүлэлтүүд зөвхөн удирдлагын түвшинд биш, дэлгүүр бүрийн түвшинд хэрэгжиж, хэмжигдэж, сайжирч байгаа нь манай системийн онцлог. Тиймээс эдгээр үзүүлэлт дээр бусдыгаа манлайлж буй ажилтнуудаа урамшуулах зорилгоор 'Rise Together 2025' болзолт уралдааныг 3-р сараас 6-р сарын хооронд зохион байгуулсан. Нийт 2497 ажилтан хамрагдаж, бодит гүйцэтгэл дээр суурилсан үнэлгээгээр ялагчдаа тодруулсан. Энэ уралдаан бол зөвхөн шагналын тухай биш өөрийнхөө ажлаар манлайлах боломж, эрх тэгш хөгжлийн орчин бий болгож буй соёлын илэрхийлэл юм. Манай олон ажилтан залуус, оюутнууд байдаг учраас бид тэдний ирээдүйд чиглэсэн 6 сургуулийн тэтгэлэг, 5 аяллын эрх зэргийг шагнал болгон гардуулж байгаа. Энэ бол зүгээр нэг урамшуулал биш, ирээдүйд чиглэсэн хөрөнгө оруулалт юм. Санхүүгийн хувьд бид ажилтнуудад хөрөнгө оруулалт хийх тусам байгууллагын бүтээмж, үйл ажиллагааны өгөөж шууд сайжирч байгааг харж байна. Иймээс бид үр өгөөжөө зөв тооцдог, өсөлтөө хүмүүстэйгээ хамт бүтээдэг байгууллага байхыг эрхэмлэдэг.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18