“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав

Б.Нямсүрэн
2025/07/03

Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран жил бүр нийгэм, эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулсан “Топ 100” аж ахуйн нэгжийг /ААН/ шалгаруулдаг уламжлалтай. Уг уламжлалын дагуу өнөөдөр /2025.07.03/ "Топ-100" ААН-ийг танилцуулж, групп компанийн амжилтаар энэ жил ч мөн “Шунхлай”групп хоёрт жагсч, ТОП аж ахуйн нэгжийн амжилтаа бататгав.

"Топ-100" ААН-ийг шалгаруулж, эрэмбэлэхдээ тухайн байгууллагын жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтийг чухалчилдаг.
Тэгвэл "Шунхлай" группийн нийт 8 компани дээрх үзүүлэлтүүдээрээ 2024 оны “ТОП-100” ААН-д шалгарч, өмнөх жилийн амжилтаа бататгаад байна.

Тодруулбал,
• АПУ ХК,
• Шунхлай Трейдинг ХХК,
• Шунхлай ХХК,
• Дижитал Концепт ХХК
• АПУ Трейдинг ХХК,
• Спиртбалбурам ХХК,
• Скайтел ХХК,
• АПУ Дэйри ХХК гэсэн 8 компани “ТОП-100” ААН-ээр тодорлоо.
-Орлогын хэмжээгээр “Шунхлай” ХХК, “АПУ Трейдинг” ХХК,
-Улсад төлсөн татварын хэмжээгээр “АПУ” ХК,
-Нийт ажиллагсдын тоогоор “Дижитал Концепт” ХХК -д эхний 10 дугаарт эрэмбэлэгдэж байна.

Монгол улсын ууган компаниудын нэг болох “Шунхлай групп” нь 1993 онд авто машины баталгаат засвар үйлчилгээний цомхон бизнесээс гараагаа эхэлж байсан Шунхлай Групп нь өнөөдрийн байдлаар бизнесийн 6 чиглэлд 30 орчим охин болон хараат компанид 7800 орчим ажилтан ажиллагсадтай Монголын том групп компанийн нэг болтлоо өргөжин тэлээд байна.
Тус групп нь үүсэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын татварын хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ тогтмол биелүүлж, улс орон нутгийн төсөв бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж, иргэдийг тогтвортой ажлын байраар хангаж, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа чандлан биелүүлсээр ирсэн билээ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 11 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 14 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 16 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 17 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 17 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 18 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 19 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 19 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 21 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23