Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана

Ц.Цэрэнбадам
2025/07/04

Улаанбаатар хотод зам засварын ажил эхлээд буй энэ үед түр хаасан замуудын нэгдсэн мэдээллийг хүргэж байна. 

"Өргөө" амаржих газрын зүүн талын урагш, хойш чиглэлтэй Буянгийн авто замыг 7-р сарын 3-ны 22.00 цагаас эхлэн хааж, зам засварын ажил гүйцэтгэж байна. Уг замыг 7-р сарын 5-ны ням гарагийн 07.00 цагт нээнэ.  Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Багшийн дээдийн уулзвараас Бөхийн өргөө хүртэлх авто замыг хааж шинэчилнэ.

  • Зам хаах: 2025 оны 7 дугаар сарын 4-ний 23:00 цаг
  • Зам нээх: 2025 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 06:00 цаг

  • Таван богд группийн уулзвараас Хан-Уул дүүргийн уулзвар хүртэлх авто замыг хаах үеийн нийтийн тээврийн зураглалыг танилцуулж байна. 

Хан Уул дүүрэг 1, 2, 20-р хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажилтай холбоотой Таван богд ХХК-ийн уулзвараас Хан-Уул дүүргийн уулзвар хүртэлх авто замын засвар, шинэчлэлтийн ажилтай холбоотой авто зам түр хаах үеийн нийтийн тээврийн чиглэлийн зураглал.

  • Зам хаах: 7 дугаар сарын 2-ны 23:00 цаг
  • Зам нээх: 7 дугаар сарын 5-ны 06:00 цаг

 

  • Баянгол дүүргийн 20-р хороо Эрчим хүчний гудамжны авто замын өргөтгөл, их засварын ажлын хүрээнд "ДЦС-4"-ийн зүүн урд талын уулзвараас Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон авто замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ.

Ингэхдээ суурь, асфальт бетон хучилт, үерийн суваг дээр 2х4 хэмжээтэй 7 хос хоолой шинэчлэх болон замын трасст орсон дулааны шугам, цахилгаан шугам, холбооны шугам шилжүүлэг, хүчитгэлийн ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

  • Зам хаах: 7-р сарын 01-ний 23.00 цаг
  • Зам нээх: 8-р сарын 01-ний 06.00 цаг

100 АЙЛЫН УУЛЗВАРААС ДАРЬ-ЭХИЙН УУЛЗВАР ХҮРТЭЛХ АВТО ЗАМЫГ ХААЖ, ШИНЭЧИЛНЭ

Их тойруугийн авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд 100 айлын уулзвараас Дарь-Эхийн уулзвар хооронд зорчих хэсгийн урд, хойд эгнээг хэсэгчилж хааж, шинэчилнэ. 

  • Зам хаах: 7 дугаар сарын 01-ний 23:00 цаг
  • Зам нээх: 7 дугаар сарын 4-ний 06:00 цаг

Тус авто замын зорчих хэсэгт өнгө асфальт бетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийх тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоорой. 


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18