​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ

Ц.Цэрэнбадам
2025/07/04

Харилцагчдынхаа итгэлийг хүлээсэн тэргүүлэгч банк бус санхүүгийн байгууллага болох “Нэткапитал Финанс Корпораци” ХХК нь 2008 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, хүртээмж, шуурхай байдлаар салбартаа тэргүүлэгчийн байр сууриа бэхжүүлсээр ирсэн билээ. Энэхүү тууштай үйл ажиллагаа, менежментийн оновчтой бодлого, нийгмийн хариуцлагатай хандлагын үр дүнд тус компани 2024 оны  Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарч, банк бус санхүүгийн салбартаа тэргүүллээ.

Стратегийн тогтвортой өсөлт ба өргөжилт

Нэткапитал Финанс Корпораци нь 17 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, өдгөө Улаанбаатар хотын 9 дүүрэг болон 21 аймагт нийт 44 салбар нэгжтэй, 600 гаруй мэргэшсэн ажилтантай үндэсний хэмжээний санхүүгийн байгууллага болон өргөжөөд байна. Санхүүгийн хүртээмжийг бүх нийтийн түвшинд хүргэх, бүс нутгийн тэгш хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоо тууштай хэрэгжүүлсээр байна.

Шилдэг засаглал, ил тод байдлын үнэлгээ

Компанийн засаглал, үйл ажиллагааны ил тод байдлаар 2024 онд Санхүүгийн зохицуулах хорооны “Компанийн засаглалын кодекс”-ийн хэрэгжилтийн үнэлгээнд 97.2%-ийн амжилт үзүүлсэн. Энэ нь Нэткапиталын Финанс Корпораци хариуцлагатай, хяналттай, шударга, ил тод удирдлагын тогтолцооны бодит илэрхийлэл юм.

Инновац, санхүүгийн шинэчлэлд манлайлагч

Нэткапитал Финанс Корпораци нь дижитал шилжилтийг стратегийн түвшинд хэрэгжүүлэн, олон улсын стандартад нийцсэн удирдлагын тогтолцоог амжилттай нэвтрүүлж байна. Тухайлбал,

  • ISO 9001:2015 чанарын удирдлагын стандартын шаардлагыг 2021 оноос,
  • ISO/IEC 27001 мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог 2023 оноос,
  • IDCXS (International Digital Customer Experience Standard) олон улсын дижитал хэрэглэгчийн стандартыг 2024 онд,
  • Мөн дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын олон улсын COSO Framework-ийг 2023 онд тус тус амжилттай нэвтрүүлж, үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.

Эдгээр олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн стандартуудыг байгууллагын бүхий л үйл ажиллагаанд үр дүнтэйгээр хэрэгжүүлж, харилцагч төвтэй, хурдтай, найдвартай, аюулгүй санхүүгийн үйлчилгээний экосистемийг бүрдүүлсэн нь Нэткапиталын олон улсын түвшинд өрсөлдөх чадамжийг бататгаж буй томоохон үзүүлэлт билээ.

Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн тогтвортой байдал

Нэткапитал Финанс Корпораци нь 17 жилийн турш тогтвортой өсөлтийг хадгалан, хөрөнгө оруулагчдаа ил тод, үнэн зөв мэдээллээр хангаж, ногдол ашиг, хүүгийн өгөөжийг цаг хугацаанд нь нэг ч өдрийн хоцрогдолгүйгээр төлж ирсэн нь бидний санхүүгийн сахилга бат, хариуцлагатай үйл ажиллагааны бодит баталгаа юм.

Энэхүү итгэлцэл, тогтвортой байдлын үр дүнд:

  • 2024 онд биржийн бус зах зээлээс ₮72 тэрбум төгрөгийн бонд,
  • Олон улсын санхүүгийн байгууллагуудаас 9.0 сая ам.долларын санхүүжилт тус тус амжилттай босгож,
  • 2025 онд Монгол Улсад анх удаа жилийн 20% хүүтэй, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг (ХБҮЦ) олон нийтэд нээлттэйгээр санал болгож, анхдагч зах зээлийн арилжаагаар ₮30 тэрбум төгрөгийг 100% амжилттай татан төвлөрүүлээд байгаа билээ.

 Нийгмийн хариуцлага ба үндэсний бахархал

2024 онд “Гал эрмэлзэл, ур чадварт хөрөнгө оруул” уриан дор Нэткапитал Финанс Корпораци нь:

  • EURO-2024 Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн
  • Парис-2024 Зуны Олимпын 33-р их наадам,
  • Паралимпийн 17-р наадмын шууд дамжуулалтын ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан бөгөөд Монголын баг, тамирчдад бодит санхүүгийн дэмжлэг үзүүлсэн юм.

 ТОП 100 аж ахуйн нэгжид багтсан энэхүү амжилт нь зөвхөн компанийн төдийгүй Монгол Улсын банк бус санхүүгийн салбарын хөгжил, зах зээлийн итгэлийг илтгэх бодит үнэлгээ юм. Бид цаашид ч инновац, ил тод засаглал, тогтвортой өсөлт, нийгмийн хариуцлагыг хослуулсан монголын санхүүгийн салбарын итгэлт түнш байсаар байх болно. Эрхэм харилцагчид, үнэнч хамтрагчид, үнэтэй хамт олондоо гүн талархал илэрхийлье.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө 9 цагийн өмнө
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна 10 цагийн өмнө
“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д өөрчлөлт орууллаа 10 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 10 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно 11 цагийн өмнө
Эмч, багш нар шаардлагаас-ажил хаялт хүртэл зарлан байж нэмүүлсэн цалингаа авч чадахгүй байна гэв 12 цагийн өмнө
12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ 12 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай 13 цагийн өмнө
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгджээ 13 цагийн өмнө
Монголын эдийн засгийн гагнаас нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн Гангийн үйлдвэр болно 14 цагийн өмнө
Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 15 цагийн өмнө
С.Бямбацогт: Үйлдвэр барьдаг, үйлдвэрлэгчээ дэмждэг улс хөгжлөөрөө тэргүүлдэг 16 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр нийт нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна 17 цагийн өмнө
Шадар сайд Х.Ганхуяг: Хүнсний аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдалтай дүйцүүлж, лабораторийн чадавхыг бүрэн шинэчилнэ Өчигдөр
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийн газар чөлөөлөлт 71 хувьтай байна Өчигдөр
Хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн 103 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Ахмадууд тэтгэврийн доод хэмжээг нэмэхийг шаардав Өчигдөр
Ривер гардан хойд зогсоолыг шинээр нэмлээ Өчигдөр
Б.Өлзий-Учрал / Thunderz/:Бөх болно гэж боддог байсан. Backyard орсноор урлагийн гараа минь эхэлсэн Өчигдөр