Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ

Ц.Цэрэнбадам
2025/07/04

Сэлэнгэ аймгийн Тавин багийн "Гангын тохой" гэдэг газар Ерөө голын усанд нэг хүн живсэн тухай дуудлагыг долоодугаар сарын 3-ны өдөр 13.00 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.  

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн алба хаагчид очиж иргэн Б/41 настай, эрэгтэй/-г Ерөө голын усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, тус багийн “Гангын тохой” гэдэг газар /анх осолдсон газраас баруун хойд зүгт 500 метр/-аас 17:03 цагт цогцсыг олжээ. Алба хаагчид усанд амиа алдсан иргэний цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өглөө. 

Үерийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр 21 аймгаас их эрсдэлтэй буюу улбар шар түвшинд Орхон, Говьсүмбэр, Сүхбаатар аймаг бүртгэгдсэн. Мөн Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Төв, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дархан, Сэлэнгэ, Дорноговь, Хэнтий аймгууд дунд эрсдэлтэй ангилалд бүртгэгдсэн байна. Иймээс иргэдийг амарч зугаалахдаа болгоомжтой байхыг анхааруулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18