СҮХБААТАР АЙМГИЙН МАН-ЫН ХОРООНЫ ХУРЛЫН ҮЕЭР АРХИДАЛТ БОЛЖ, БАГИЙН ЗАСАГ ДАРГА АМИА АЛДЖЭЭ


Есдүгээр сарын 16-нд Баруун-Урт хотноо Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны 24 дүгээр бага хурал болжээ. Тус хурлаар Намын хорооны бүтэц зохион байгуулалтыг шинэчилж, аймгийн намын хорооны шинэ даргаараа Барилга, хот байгуулалт (БХБ)-ын дэд сайд Ш.Лхамсүрэнг олонхийн саналаар сонгосон аж.

Тус намын хорооны даргад Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар, МАН-ын хорооны дарга З.Энхтөр, БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэн нар нэр дэвшсэн байна. Нэр дэвшигч З.Энхтөр өөрийн саналаар нэрээ татаж, үлдсэн хоёр нь өрсөлдөн, Ш.Лхамсүрэн нийт төлөөлөгчдийн 82,5 хувийн саналаар МАН-ын Хорооны даргаар сонгогджээ. Мөн тус намын хорооны Дэд даргаар С.Цэрэндондов сонгогдож, 17 тэргүүлэгч гишүүнийг шинэчлэн баталсан байна.

Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны дарга асан З.Энхтөр өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын тайлангаа төлөөлөгчдөд танилцуулж, шинээр бүрдсэн баг хамт олонд намынхаа бодлого шийдвэрийг төрийн бүх шатанд хэрэгжүүлж, нэр хүндээ өндөрт өргөж явахыг захижээ.

Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны ээлжит хурлын үеэр Эрдэнэцагаан сумын төлөөлөгч харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарчээ. Орон нутгийн эх сурвалж энэ хэргийн талаар мэдээлэхдээ "Намын даргын төлөөх өрсөлдөөн ширүүхэн өрнөж, Удирдах зөвлөлийн шийдвэрээр Засаг дарга Ж.Эрдэнэбаатарыг дэмжсэн ч Ш.Лхамсүрэн будлиан хутгасан. Ш.Лхамсүрэн хуралд оролцсон төлөөлөгч тус бүрт 100 мянган төгрөг тарааж, шөнөжин архидуулсны улмаас Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын VI багийн Засаг дарга Ж.Б амиа алдсан" хэмээв.

Орон нутгийн өөр нэг эх сурвалж "Намын хуралд бэлдээд, олон хоног нойргүй явсан хүн гэнэт их хэмжээний архи уугаад, зүрх нь хаагдаж нас барсан" гэж дуулснаа мэдээлсэн юм.

Бид болсон хэрэг явдлын талаар БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэнтэй холбогдож, тайлбар авахыг оролдсон ч тэрбээр ямар нэгэн хариу өгсөнгүй.

Төгсгөлд өгүүлэхэд, хөдөө орон нутагт гэлтгүй Сүхбаатар аймгийн МАН-ынхан дотроо хөлөө жийлцэж, бүр 32, 33-ын бүлэг болон талцдаг нь даамжирсаар байгаа ажээ

эх сурвалж: medee.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 29 минутын өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 1 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 3 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 4 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 4 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 19 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 22 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна 2026/10/28