МЭРГЭШСЭН ЖОЛООЧИЙН ҮНЭМЛЭХ ГАРГАНА ГЭСЭН ЗАЛИЛАНД ХУУРТАХГҮЙ БАЙХЫГ САНУУЛЛАА


Сошиал сүлжээгээр "Мэргэшсэн жолооны үнэмлэх гаргаж өгнө" гэсэн мэдээлэл бүхий зар сүүлийн үед иргэдийн дунд тархаж байгаа нь мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох журмаас гадуур хууль бус үйлдэл гэдгийг Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас албан ёсоор мэдэгдлээ.

Автотээврийн тухай хуулинд тээвэрлэлтийн ажил, үйлчилгээг тухайн ангиллын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочоор гүйцэтгүүлэх талаар заасан байдаг бөгөөд "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын Мэргэшсэн жолоочийн тасаг энэхүү хэрэгжилтийг ханган тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн үнэмлэхийг журмын дагуу олгодог. Мэргэшсэн жолоочийн сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас олгосон тусгай зөвшөөрөлтэй сургалтын байгууллагууд эрхлэн зохион байгуулдаг тул иргэд, аж ахуйн нэгж байгуулагууд энэ төрлийн залилангийн гэмт хэрэгт өртөж, хохирогч болохоос сэрэмжлүүлж байна.

Хууль бусаар үнэмлэх гаргах талаар мэдээлэл гаргагч, зар тараасан этгээдүүд Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын нэр хүндэд халдаж байгаа учир холбогдох хууль, хяналтын байгууллагаар зохих арга хэмжээг авахуулахаар хандсан байна.

Иймд мэргэшсэн жолоочийн үнэмлэх авах хүсэлтэй жолооч нар сургалт явуулах эрхтэй байгууллагуудад хандан суралцаж, зохих журмын дагуу мэргэжлийн байгууллагад хандахыг АТҮТ-өөс зөвлөлөө


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 28 минутын өмнө
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 1 цагийн өмнө
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 3 цагийн өмнө
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 4 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 4 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 19 цагийн өмнө
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 22 цагийн өмнө
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ Өчигдөр
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан Өчигдөр
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа Өчигдөр
Б.Ууганбаатар: Дуулж олсон мөнгөөрөө гэр, оронгүй хүмүүст гэр авч өгдөг Өчигдөр
Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй Өчигдөр
“Их зохиолч С.Буяннэмэх судлалын хөгжил: Өнөөдөр ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Өчигдөр
УРИАЛГА: Halloween-ий баяраар чихэр өгөх айлууд хаалгандаа чимэглэл байршуулаарай Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
​Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа Өчигдөр
​Zarig.mn мэдээллийн сайт уншигчдын тоогоор тэргүүллээ 2026/10/28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2026/10/28
Ц.Ганзориг: Х.Нямбаатарын ярьсан бүгд гүтгэлэг. Канадаас орогнол хүсэхээр бэлтгэж, хугацаа хожиж байна 2026/10/28