ХҮҮХДЭД ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЗҮҮЛСЭН БАГШИЙГ ХАЛАХ БИШ ЦЭЦЭРЛЭГИЙГ НЬ ХААХ ХҮРТЭЛ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ЁСТОЙ


Улсын болон хувийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа, багшийн зан харилцаа, ёс суртахуун ямар байгаасай гэж боддог вэ эцэг эхчүүдээ. Мэдээж таны хүүхэд аюулгүй, тохь тухтай орчинд амар амгалан хэрнээ инээд хөөр цалгисан тийм гэгээн ертөнцөд хүмүүжин хүн болж, ерөнхий боловсролын өмнөх суурь мэдлэгийг олж аваасай гэж хүсдэг боддог байх. Би ч тийм бодолтой нэгэн.

Гэтэл сүүлийн үед цэцэрлэгийн багш нар нь чимээгүй хүчирхийлэл үйлддэг болчихсон юмуу даа. Ялангуяа хувийн цэцэрлэгийн багш нарт хүүхэд хайрлах энэрэх, зөв хүмүүжүүлэх сэтгэл зүрх дутагдаж байх шиг. Хэтэрхий ширүүн хэрцгий ханддаг байх шигээ. Дээр нь хувийн цэцэрлэгүүдэд мэргэжлийн бус хүмүүсийг багшаар ажиллуулдаг гэх. Тиймээс мэргэжлийн бус хүмүүс ямар ааш авир гаргах нь тодорхой шүү дээ.

Хүүхэд зодож, айлгаж байсан тохиолдолууд удаа гарч байв. Ширүүн багшийн зандран загнах харилцаанд таны хүүхэд ямар төлөвшлийг олж авах бэ. Хүүхэд аймхай, өөртөө итгэлгүй, цочимтгой нэгэн болдог гэдгийг сэтгэлзүйчид хэлдэг юм билээ.

Өнгөрсөн жил гэхэд хүүхэд зодсон хувийн цэцэрлэгийн багшийг ажлаас нь халж байлаа.Тодруулбал, Баянзүрх дүүрэгт байрлах "Амила" хувийн цэцэрлэгийн багш Г.Анхтуяа нь хоёр настай охиныг чирч, зодсон үйлдэл нь камерын бичлэгт үлдсэнийг шалгаж нягтлаад цэцэрлэгийн зөвлөл хэлэлцэн ёс зүйгүй багшийг ажлаас нь халж, багшаар ажиллах эрхийг нь хасах саналыг Багшийн мэргэжил дээшлүүлэх байгууллагад хүргүүлж байсан удаатай.

Г.Анхтуяа багшийн хувьд өмнө нь удаа дараа хүүхэд зодсон асуудлыг эрхлэгч нь хэлж байсан ч ямар нэгэн арга хэмжээ аваагүй өдий хүрсэн байна. Тэрбээр хүүхдийг зодож загнахаас гадна харанхуй өрөө рүү хийж айлгадаг байжээ.

Түүнээс өмнө мөн гурван жилийн өмнө Дундговь аймгийн "Оюуны хөгжил" хувийн цэцэрлэгийн багш хүүхдийг "хоолоо идсэнгүй" хэмээн харгис хэрцгийгээр ам руу чихэж байсан бичлэг ч олон нийтэд ил болж байсан удаатай. Ийнхүү хүүхэд хүчирхийлсэн багш О-д хуулийн хариуцлага хүлээлгэж, хорих ялаар шийтгэж байсан юм.

Тэгвэл хэдхэн хоногийн өмнө БЗД-ийн 25 дугаар хороонд байрлах "Нарны үрс" хувийн цэцэрлэгийн бага ангийн багш учир мэдэхгүй хоёрхон настай хүүд хүчирхийлэл үзүүлжээ. Ангийнх нь камерийг эцэг эх нь шүүгээд үзтэл хүүг нь орон дээр нь бараг шидэн хэвтүүлээд өмдийг нь ширүүн тайлж, бандаашандаа баасан байсныг нь мэдэнгүүтээ 4 мөчөөс нь шүүрч аваад 00-ын өрөө рүү оруулж байгаа бичлэгийг хүүгийн ар гэрийнхэн олон нийтийн сүлжээнд тавьсан юм.

Эл үйлдэл нь яах аргагүй хүчирхийллийн нэг хэлбэр мөн. Хүний хүүхэдтэй ингэж харьцаж байгаа багш цаашид яах вэ. Хүүхдүүдэд ямар үйлдэл үзүүлэх вэ гэж бодохоор ч айдас төрмөөр. Хоёрхон настай хүүхдийн яс нь бэхжээгүй байгаа. Магадгүй ингэж шүүрч авч яваад хөл гарыг нь гэмтээвэл хэн хариуцлагыг нь хүлээх юм.

Уг багшийн гаргасан үйлдлийг тус цэцэрлэгийн эрхлэгч Цэнгэлмаад нь хэлэхэд тэрбээр уучлал гуйх битгий хэл нөхөртэйгээ нийлж, хүүгийн аав ээжийг элдвээр доромжилжээ. Бүр нөхөр хүүгийн аавыг зодож танхайрсан байна. Аргагүй эрхэнд биеэ хамгаалсан аав ээж хоёрыг шүүхэд өгнө ч гэж айлган сүрдүүлсэн гэх. Тиймээс ёсзүйгүй эрхлэгчидтэй, балмад хэрцгий багштай цэцэрлэгийг холбогдох газарт нь шалгуулахаар гомдол гаргажээ.

Ийм ёсзүйгүй эрхлэгч, багш нарт хатуу хариуцлага тооцох ёстой. Хэдий хүний оронд түр багшилж байсан багш гээд асуудлыг зүгээр өнгөрөөж боломгүй. Хувийн цэцэрлэг гээд дур зоргоороо авирлах ёстой юмуу, хэн дуртайгаа элдвээр хэлж харааж загнах ёстой юу. Хүний нялх хүүхдүүдийг хүмүүжүүлж сургахын оронд зодож занчих нь багшийн үйлдэл, ёс суртахуун мөн үү гэдгийг холбогдох газруудаас анхаарч, "Нарын үрс" цэцэрлэгийн үүд хаалгыг хаатал нь арга хэмжээ аваасай билээ



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долдугаар сард 709,503 зөрчил бүртгэгджээ 1 цагийн өмнө
ЭКО ИННОВАЦ ба АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ 4 цагийн өмнө
"Супер бэлэгтэй 20 жил" аяны хоёр өрөө байрны эзэн: “Үүнээс илүү сайхан зүйл гэж үгүй байх.” 6 цагийн өмнө
Улаанбаатар хотын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 6 цагийн өмнө
Хилчин байлдагч галын аюулаас нэг өрх айлыг аварчээ 6 цагийн өмнө
Эхийн алдар одонгийн мөнгийг энэ сарын 25-нд олгоно 6 цагийн өмнө
Мотоциклтэй эмэгтэйг араас нь зориудаар мөргөсөн жолоочийг ажлаас нь чөлөөлжээ 7 цагийн өмнө
Ц.Сандаг-очир: Сop17 ба Сop31 хурлын уялдаа нь риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно 7 цагийн өмнө
Хоногийн хугацаанд хулгайлах 22 гэмт хэрэг бүртгэгдэжээ 7 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 8 цагийн өмнө
Тарвас хураах ажилд явна” гэж гэрээсээ гараад сураггүй болсон 10 настай охиныг эрэн хайж байна 8 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 8 цагийн өмнө
Олон улсын математикийн 67 дугаар олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдаа урамшууллаа Өчигдөр
Дэлхий дизель түлшний хомсдолтой нүүр туллаа: Томоохон газрын тосны компаниуд аюулын дохио өгч байна Өчигдөр
АИ-92-ын 50 мянган төгрөгийн хязгаарлалт 15-ныг хүртэл үргэлжилнэ гэж найдаж байна Өчигдөр
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10см нэмэгдсэн байна Өчигдөр
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг энэ сарын 17-ноос E-Mongolia системээр зохион байгуулна Өчигдөр
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно Өчигдөр
Цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Зам тээврийн ослоос үүдэн 297 хүн амь насаа алдаж, 1578 хүн гэмтэж, гэмтсэн байна Өчигдөр