НИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС IV ДУГААР ХУРЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЖ БУЙ НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААРХ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛГИЙН ДҮГНЭЛТ


Сайн байцгаана уу?

Эрхэм Нийслэлчүүд ээ, эрхэм төлөөлөгчид өө, та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн өргөн мэдүүлсэн Нийслэлийн 2018 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах төсвийн төслийг НИТХ хэлэлцэж байна.

НИТХ дахь Ардчилсан намын бүлэг 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар төслийг хэлэлцэж, дараах дүгнэлтийг хийж байна.

1. Захиргааны тансаглалаа биш, иргэдийнхээ асуудлыг хурдацтай шийдвэрлэе

Нийслэлийг нэг төвт биш, олон төвт хот болгох, иргэддээ төрийн үйлчилгээг ойртуулах, ард иргэдийнхээ газрын үнэлгээг нэмэгдүүлэх зорилгоор Хотын захиргааг Нүхтэд биш, Баянхошуунд нүүлгэх шийдвэрийг 2012-2016 оны хотын удирдлагууд гаргаж байсан.

Харин өнөөдөр хотын захиргааг 90 гаруй тэрбум төгрөгөөр "Нүхт"-ийн наана барьж байна. Төсөв мөнгийг нь хурдтай шийдэж байна. Ирэх хавар ашиглалтад орж, нүүж орох нь. Ингэж төр иргэнээ бус, өөрсдийгөө бодсон ажлыг маш "хурдтай" хийж байна. Гэвч гэр хорооллын дахин төлөвлөлт, ажлын байр нэмэгдүүлэх, автозамын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийг хөгжүүлэх зэрэг их хотын иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг ийм хурдтай хийж хэрэгжүүлдэгчболоосой гэж иргэд хүсэж байна.

Барилгын ажлын гүйцэтгэл нь дуусах шатандаа яваагэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд зориулж батлагдсан 20 тэрбум төгрөгийг "төсөв дутагдалтай" нэрээр хасч байсан. Багш, эмчийн ажлын үр дүнгээр урамшуулалд зарцуулах төсвийг мөн төсөв дутагдалтай нэрээр хасч байсан. Гэтэл өнөөдөр 2017 оны төсвийн давалтын 17 тэрбум 394,4 сая төгрөгийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд бус, хотын шинэ ордон барихад зориулж байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн батлагдсан 24 байршил 75 хэсэгчилсэн нэгж талбайд хэрэгжиж буй дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд Нийслэлийн зүгээс 191 орчим тэрбум төгрөг зарцуулбал 84732 айлын орон сууц баригдах боломжтой. Өөрөөр хэлбэл хотын шинэ захиргааг барьж байгуулж буй 97 тэрбум төгрөгийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд зориулсан бол 50 мянга орчим буюу Нийслэлийн нэг дүүргийн гэр хорооллын бүх айл өрх орон сууцанд орох боломж байлаа. Зүйрлэж хэлбэл, Чингэлтэй дүүргийн гэр хорооллын 13 хорооны бүх айл өрх энэ мөнгөөр орон сууцанд орох боломжтой юм.

2. Машинд биш, хүндээ зориулсан хот байгуулцгаая

Нийслэлийн 2018 оны төсөвт батлагдсан зүүн дөрвөн замын гүүрэн гарцын ажилд зарцуулах 8 тэрбум төгрөгийг буцаан татаж ач холбогдол нь тодорхой биш авто зам барих ажилд дахин зориулахаар төсвийн төслийг оруулж иржээ.

Хүйтний улирал эхэлж газар шороо, бүтээн байгуулалтын ажил хийх нэгэнт боломжгүй энэ цаг үед төсвийн давалтын хөрөнгийг зам барихад биш, нийслэлчүүдийн нэн тэргүүний ач холбогдолтой асуудлыг шийдвэрлэхийн төлөө зарцуулах нь зүйтэй.

Иргэдийнхээ татварын мөнгөөр цугласан хөрөнгийг албан тушаалтнууд өрөөндөө сууж хуваарилдаг биш, ач холбогдлын эрэмбээр нь тодорхойлж, төсвийн хөрөнгийг үр ашигтай, хариуцлагатай зарцуулах шаардлагатай байна.

Эрхэм төлөөлөгчид өө, Нийслэл хотоо авто машинд бус, хүнд зориулсан, хүүхдэд ээлтэй орчинтой хот болгон хөгжүүлэхэд анхаарцгаая.

Өнөөдөр нийслэлийн нийтийн тээврийн салбар бүхэлдээ уналтанд орж, автозамын түгжрэлд нийтээрээ гацаж байна. Мэргэжлийн судалгааны байгууллагын дүгнэлтээр нэг жолооч өдрийн нэг цагийг түгжрэлд өнгөрүүлж байна гэж үзвэл сард 50 орчим тэрбум төгрөгийг бид түгжрэлд төлж байна.

Дэлхийн ихэнх хотууд 1000 хүнд ноогдох авто машины тоо 130-аас дээш бол тухайн хотын авто машинд хязгаар тавих, 200-250-д хүрвэл нийтийн тээвэрт давуу эрх олгодог. Гэтэл манай нийслэл хотын хэмжээнд 254-д хүрсэн байна. Энэ нь авто тээврийн салбарт Нийтийн тээврийг цогцоор нь хөгжүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах оновчтой бодлого үгүйлэгдэж буйг илтгэж байна.

Иймд автозамын ажилд зориулах 8 тэрбум төгрөгийг нийтийн тээврийг хөгжүүлэх, Нийтийн тээврийн парк шинэчлэлд зориулах тодорхой саналыг АН-ын бүлэг оруулж байна



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Долдугаар сард 709,503 зөрчил бүртгэгджээ 1 цагийн өмнө
ЭКО ИННОВАЦ ба АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ 4 цагийн өмнө
"Супер бэлэгтэй 20 жил" аяны хоёр өрөө байрны эзэн: “Үүнээс илүү сайхан зүйл гэж үгүй байх.” 6 цагийн өмнө
Улаанбаатар хотын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 6 цагийн өмнө
Хилчин байлдагч галын аюулаас нэг өрх айлыг аварчээ 6 цагийн өмнө
Эхийн алдар одонгийн мөнгийг энэ сарын 25-нд олгоно 6 цагийн өмнө
Мотоциклтэй эмэгтэйг араас нь зориудаар мөргөсөн жолоочийг ажлаас нь чөлөөлжээ 7 цагийн өмнө
Ц.Сандаг-очир: Сop17 ба Сop31 хурлын уялдаа нь риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно 7 цагийн өмнө
Хоногийн хугацаанд хулгайлах 22 гэмт хэрэг бүртгэгдэжээ 7 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 8 цагийн өмнө
Тарвас хураах ажилд явна” гэж гэрээсээ гараад сураггүй болсон 10 настай охиныг эрэн хайж байна 8 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 8 цагийн өмнө
Олон улсын математикийн 67 дугаар олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдаа урамшууллаа Өчигдөр
Дэлхий дизель түлшний хомсдолтой нүүр туллаа: Томоохон газрын тосны компаниуд аюулын дохио өгч байна Өчигдөр
АИ-92-ын 50 мянган төгрөгийн хязгаарлалт 15-ныг хүртэл үргэлжилнэ гэж найдаж байна Өчигдөр
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10см нэмэгдсэн байна Өчигдөр
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг энэ сарын 17-ноос E-Mongolia системээр зохион байгуулна Өчигдөр
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно Өчигдөр
Цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Зам тээврийн ослоос үүдэн 297 хүн амь насаа алдаж, 1578 хүн гэмтэж, гэмтсэн байна Өчигдөр