ЕРӨНХИЙ КОНСУЛ Л.АМАРСАНАА КОНСУЛЫН ПАТЕНТАА ГАРДУУЛАВ


Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Л.Амарсанаа өөрийн Ерөнхий консулын газрын консулын тойрогт хамаарах Кемерово мужид зочилж, тус мужийн Амбан захирагчийн орлогч О.В.Турбаба-д энэ сарын 10-нд консулын патентаа гардуулав.Ерөнхий консул Л.Амарсанаа консулын патентаа гардуулсны дараа Амбан захирагчийн орлогчтой хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож ярилцлаа. Уулзалтын үеэр бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улс, Кемерово мужийн харилцааг цаашид илүү идэвхжүүлэх шаардлагатай байгаа талаар санал нэгтэй байгаагаа онцлон тэмдэглэв.Кемерово хотын худалдааны төвд гал гарч, олон хүний амь нас үрэгдсэн явдалд Ерөнхий консул Л.Амарсанаа гүн эмгэнэл илэрхийлээд манай хоёр орон хүнд бэрх цаг үед бие биендээ харилцан тусалж ирсэн сайхан уламжлалын дагуу гал түймрийн үеэр түлэгдсэн, бэртсэн хүмүүсийн эмчилгээнд зориулан Панкипсинтай тосон түрхлэг буцалтгүй тусламжаар олгохоор Монгол Улсын Засгийн газар шийдвэрлэсэн, ОХУ-д хүргэгдсэн болохыг мэдээлэв.Ерөнхий консул Л.Амарсанаа Кузбассын Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Кузбассын технологийн парк, Кемеровогийн Хөрөнгө оруулалтыг татах, хамгаалах агентлагийн удирдлагуудтай уулзаж, худалдаа, эдийн засгийн асуудлаар ярилцсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 18 минутын өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ 23 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29