ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ӨМЧЛӨГЧИЙН ЛАВЛАГААГ ТҮЦ МАШИНААС ОЛГОЖ БАЙНА


Иргэд, аж ахуйн нэгжүүд одоо болон өмнө нь эзэмшдэг байсан тээврийн хэрэгслийн өмчлөгчийн лавлагааг зөвхөн АТҮТ-ийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн Архив лавлагааны тасгаас авдаг байсан бол улсын хэмжээнд ашиглагдаж байгаа 108 ТҮЦ машинаас авах боломжтой юм байна. Ингэснээр төрийн үйлчилгээ иргэдэд ойртож цаг хугацаа, ачааллыг бууруулж байгааг албаныхан хэлж байна.Энэхүү лавлагааг халамжийн үйлчилгээ, банк санхүүгийн байгууллагаас зээл авах, төрийн болон хууль хүчний байгууллагуудад тодорхойлолт бүрдүүлэх зэрэг тохиолдолд шаарддаг тул өөрт хамгийн ойр байрлах ТҮЦ машинаас авах боломжийг Автотээврийн үндэсний төвөөс ийнхүү бүрдүүлжээ.Тус газрын тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс өдөрт дунджаар 1,000-1,200 тээврийн хэрэгслийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн хийж, улсын дугаар олгох үйлчилгээ үзүүлдэг байна.Одоогийн байдлаар 1,000 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллага тээврийн хэрэгслийн өмчлөгчийн лавлагааг ТҮЦ машинаас авсан бөгөөд иргэдийн цаг мөнгийг хэмнээд зогсохгүй, үйлчилгээний ачаалал буурсан үр дүнтэй ажил болжээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 14 минутын өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ 23 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29