“САРУУЛ” ХОТХОНД ГАРСАН ОСОЛД НАРИЙВЧИЛСАН ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА


"Алтай констракшн" ХХК-ны захиалгаар "Тольт дэнлүү" ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд "Саруул" хотхоны B7 блок барилга дээр өргөгч цамхагт кран унаж, олон машинд эвдрэл гэмтэл учруулсан талаар мэдээлсэн билээ.

Осол гарлаа гэх мэдээллийн дагуу түргэн тусламж, цагдаагийн байгууллага, онцгой байдлын албаныхан болон НМХГ-ын барилгын техникийн хяналтын болон хөдөлмөрийн аюулгүй байдлын улсын байцаагчид ослын газар дээр ажиллаж хяналт шалгалт явуулжээ.

Шалгалтаар 12 цутгамал төмөр бетон карказан хийцтэй барилгын урд угсарсан улсын бүртгэлийн 1760 дугаартай QTZ-40 маркийн 4 тонн даацтай цамхагт кран нь дээрээсээ 5-6 секцийн хооронд бэхэлгээ тасарч унахдаа сумны үзүүр хэсэг нь зэргэлдээ орших "Баянмонгол" хорооллын 410 дугаар байрны дээврийн хэсэг, пронтоны өрөг, нийтийн зам талбай дээр зогсож байсан 4 автомашин, зэргэлдээ орших уг барилгын хашаа болон тор хашааг гэмтээсэн байгаа юм.
Мөн дээврийн хар цаасан үе бетон тэгшилгээний үе, дулаалгын үе, пронтоны өргийг цөмлөн гэмтээсэн, айлын цонхны шил хагарсан байдалтой байна.

Кран ойролцоогоор 42 м-ээс унах үед бүхээгт байсан 1 кранчин эмнэлэгт хүргэгдсэн. Тус кранист "Алтай констраш"-ны барилга дээр туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй "Тольт дэнлүү" компаны ажилтан БНАСАУ-ын иргэн 36 настай эрэгтэй байсан бөгөөт гэмтлийн зэрэг тогтоогдоогүй байна. Түүнчлэн мэргэжлийн кранист мөн үү гэдэг асуудлыг тодруулахаар шалгаж байна.

Осол гарах үед "Баянмонгол хороолол"-ын 410 дугаар байрны 9,10 давхарын хийцлэлд нөлөөлсөн, дүүргэгч өрлөгүүд, үндсэн хийцэд нөлөөлсөн байх магадлалтай тул нарийвчилсан шинжилгээ хийлгэхээр НЕТГ-тай хамтарсан үзлэгийг хийж эхэлсэн. Нарийвчилсан үзлэгийн дүгнэлт гарсаны дараа мэргэжлийн хяналтын байгууллагаас хүчдэл бэхэлгээ хийх мэт дараагийн шатны арга хэмжээг авч ажиллана.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 17 минутын өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ 23 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29