ХҮҮХДИЙН МӨНГИЙГ 100 ХУВЬД ОЛГОХ БОЛОМЖГҮЙ ГЭЖ ҮЗЭВ


Ерөнхийлөгч Х.Баттулга "Хүүхдийн мөнгө бол халамж биш. Хүн амаа өсгөх гэсэн бодлого юмаа. Тиймээс хүүхэд бүрт өгөх 20 мянган төгрөгийг бүх хүүхдэд олгох Хуулийн төслийг өргөн барьж байна" хэмээн энэ хаврын чуулганаар онцолж хуулийн төсөл өргөн барьсан юм.
Харин Засгийн газрын ээлжит хуралдаанаар хүүхдийн 20 мянгыг 60 хувьд биш нийт хүүхдийн 80 хувьд олгох шийдвэрийг гаргаж, хүүхэдтэй хүн бүрийг баярлуулаад амжсан. Түр хугацаанд зогсолт хийсэн байсан энэ мөнгийг ирэх тавдугаар сарын 01-нээс эхлэн олгохоор болсон юм.

Тэгвэл 0-18 насны бүх хүүхдэд олгох нь зөв гэж дэмжлэг эрсэн Ерөнхийлөгчийн хуулийн төслийг МАН-ынхан хүлээж авахгүй нь. Өчигдөр МАН-ын УИХ дахь бүлэг ээлжит хурлаараа Хүүхдийн мөнгийг 100 хувьд олгох хуулийн төслийг хэлэлцэж, нийтийн хүүхдийн 80 хувьд нь олгох нь зөв гэж үзжээ.

Энэ талаар Бүлгийн дарга Д.Хаянхярваа "Эдийн засгийн өсөлт 5.1 хувийн өсөлттэй гарч байгаа ч өмнө нь авсан өр авлага барагдуулах чиглэлд анхаарч ажиллаж байна. Мөн ОУВС-тай тохиролцсоны хүрээнд нийт хүүхдийн 60 хувьд нь олгож байгаа хүүхдийн мөнгийг 80 хувьд хүргэхээр болсон. Энэ чиглэлээ баримталж ажиллах нь зөв болов уу. Судалгаагаар хүүхдийн мөнгийг 100 хувьд олгож байхад 90 хувь нь авдаг байсан юм билээ. Тиймээс нийт хүүхдийн 80 хувьд нь олгох нь зүйтэй гэж бодож байна" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 39 минутын өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ 23 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29