ЭЕШ-ЫН БҮРТГЭЛЭЭС ХОЦОРСОН Л БОЛ НЭМЭЛТ БҮРТГЭЛ ЯВУУЛАХГҮЙГ ХАТУУ АНХААРУУЛЖЭЭ


Монгол улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшин тогтоох зорилготой элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл орон даяар явагдаж өчигдөр дууслаа. Тодруулбал, бүртгэл 2018 оны хоёрдугаар сарын 05-ны өглөө 09:00 цагт эхэлж, дөрөвдүгээр сарын 16-ны орой буюу өчигдрийн 18:00 цагт дууссан юм. Бүртгэлийн хугацаа болон цагийг дахин сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй болохыг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлсэн юм. Харин ЭЕШ-д амжилттай бүртгүүлсэн шалгуулагчид бүртгэлийн хугацаанд дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны "шалгуулагчийн булан"-аар дамжин шалгалт өгөх хичээлээ нэмэх боломжтой байсан аж. Нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг байх бөгөөд Монгол хэлбичгийн шалгалт нь шууд сонгогдох ба шалгалтын хураамжгүйгээр бүртгүүлсэн байх ёстой юм.

Гадаад улс оронд бүрэн дунд боловсрол буюу түүнээс дээш боловсрол эзэмшсэн иргэн бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичгийг БСШУСЯ-аар баталгаажуулж, Боловсролын үнэлгээний төвд ирүүлсэн байх шаардлагатай. Мөн энэ онд ЕБС төгсөж буй сурагчид www.eec.mn цахим хуудасны "шалгуулагчийн булан"-аас "Бүртгэлийн хуудас" хэвлэн авч сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулсан байх юм. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчийн "Бүртгэлийн хуудас" нь QR кодоор баталгаажсан байх ба шууд хэвлэн авч болох аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 39 минутын өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ 23 цагийн өмнө
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна Өчигдөр
Улаанбаатар хотод ялимгүй цас орно Өчигдөр
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29