​ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ 4 САЯ ТУН ВАКЦИНЫГ ОРОН НУТАГ РУУ ХҮРГҮҮЛЖЭЭ


Өнөөдрийн байдлаар Дорноговь аймгийн Хатанбулаг, Булган аймгийн Булган, Бугат, Сайхан, Архангай аймгийн Хотонт, Өгийнуур сумыг дамнасан голомт, Их тамир, Өвөрхангай аймгийн Өлзийт сум, Нийслэлийн Сонгинхайрхан дүүрэг буюу нийт 5 аймаг, 9 суманд малын гоц халдварт шүлхий өвчний хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна.Малын гоц халдварт өвчний тархалтыг хязгаарлах, өвчнийг бүрэн хяналтад авах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу, ОХУ-ын Мал, амьтан хамгаалах холбооны төвөөс нийт 7,2 сая тун шүлхийн вакцин шууд худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу эхний ээлжийн 0,5 сая тун вакциныг 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авсан бол хоёр дахь ээлжийн 4 сая тун вакцинийг өнгөрсөн амралтын өдрүүдэд хүлээн авчээ.Тэгвэл шүлхий өвчнөөс сэргийлэх 4 сая тун вакцинаар Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр, Булган, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Дундговь, Төв, Улаанбаатар гэсэн 15 аймгийн 99 сум, дүүргийн 6 сая толгой малыг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөсөн бөгөөд одоогоор Төв болон говийн аймгуудад хүргүүлсэн байна.Харин 3 дугаар ээлжийн 2,8 сая тун вакцин ОХУ-ын Мал, амьтан хамгаалах холбоотой хийсэн гэрээний дагуу ирэх тавдугаар сарын 09-нд ирэх юм .


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 1 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29