​ЭНХИЙГ САХИУЛАГЧИД АФГАНИСТАН УЛСЫГ ЗОРИЛОО


Хурандаа О.Банди захирагчтай цэргийн хамгаалалтын ротын долоодугаар ээлжийн цэргийн баг Исламын Бүгд Найрамдах Афганистан улсыг зорилоо. Тус улсад явагдаж буй НАТО-ийн хүчний тэргүүлсэн "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагаанд манай улсын алба хаагчид АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх аж.ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, ЗХЖШ-ын Энхийг дэмжих-цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын ахлагч, тэргүүн ахлагч Б.Гантөмөр болон манай улсад суугаа АНУ-ын Элчин сайдын хэргийг түр хамаарагч Мануэл П.Микаллер нар энхийг сахиулагч дайчдыг үдэн мордуулсан байна. Энэ үеэр хошууч генерал Ж.Бадамбазар хэлэхдээ "Монгол цэргийг хүлээсэн үүргээ хариуцлагатай, нэр төртэй биелүүлдэг дайчид гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч, бахдаж буй энэ үед та бүхэн үүргээ нэр төртэй биелүүлээд эх орондоо ирнэ гэдэгт итгэж байна. Ажиллагааны газарт нэгнээ гэсэн сэтгэлтэй, дэмтэй, эвтэй байж, удирдлагынхаа өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлээрэй" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 1 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29