МУИС 750-ИАС ДЭЭШ ОНОО АВСАН 25 ЭЛСЭГЧИЙН ЭХНИЙ ЖИЛИЙН ТӨЛБӨРИЙГ 50 ХУВЬ ХӨНГӨЛНӨ


Монгол Улсын Их Сургууль 2018-2019 оны хичээлийн жилд бакалаврын хөтөлбөртөө оюутан элсүүлэх шинэ журам баталлаа.Элсэлтийн бүртгэлийг ирэх 6 дугаар сарын 22-ны өдрийн 09:00 цагт нээж 7 дугаар сарын 2-ны өдрийн 12.00 цагт хаах бөгөөд орон даяар https://burtgel.num.edu.mn хаягаар буюу цахим хэлбэрээр хийх юм.Нэг удаагийн бүртгэлийн хураамжаар МУИС-ийн бүрэлдэхүүн 5, салбар 2 буюу нийт 7 сургуулиас хэдэн ч сургуулийг сонгож өөрийн хүсэлтээр зэрэг бүртгүүлж болно. Хэд хэдэн бүрэлдэхүүн салбар сургуулийн хяналтын тоонд багтсан элсэгч нь зөвхөн нэг сургуулийг сонгох ба бусад сургуулийн хяналтын тооны жагсаалтаас нэр нь хасагдах юм. Бүртгүүлэгч хяналтын тоонд багтаж элсэх эрхтэй болсноо системээр шалгаж 24 цагийн дотор эрхээ баталгаажуулах ёстой. МУИС-ийн босго оноо нь Улаанбаатар дахь бүрэлдэхүүн сургуулийн хувьд 500 оноо, Завхан Эрдэнэтийн салбар сургууль БСШУСЯ- наас баталсан оноо болох 400-аас доошгүй байна. МУИС элсэгчдэд үзүүлэх сургалтын төлбөрийн хөнгөлөлтийн талаар шинэ журамдаа тусгажээ. Үүнд ЭЕШ-д 750-иас дээш оноо авсан, Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбар, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуульд элсэх тус бүр эхний 25 элсэгчийг эхний жилд сургалтын төлбөрийн 50 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр болжээ. Мөн БСШУСЯ-наас тогтоосон Олон улсын олимпиадад оролцож 1-3 дугаар байр эзэлсэн элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 100 хувь хөнгөлөх бөгөөд улсын олимпиадад эхний байрт шалгарсан бол 100 хувь, 2 дугаар байр 75 хувь, 3 дугаар байр 50 хувь хөнгөлөхөөр журамдаа тусгасан байна. Журмыг бүрэн эхээр нь http://news.num.edu.mn/?p=49416 холбоосоор үзэх боломжтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 1 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ Өчигдөр
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ Өчигдөр
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг Өчигдөр
Н.Золбоо: Г.Жамбалдорж найз минь төр, түмэндээ хүндлэгдсэн сайхан цолтон болсонд баяртай байна Өчигдөр
Өнөөдөр Halloween буюу сүнсний баяр тохиож байна 2026/10/31
Улаанбаатар хотод ялимгүй цас орно 2026/10/31
Г.Отгонтуяа: Охины минь хэрэг дахин хэлэлцэгдэхээр боллоо 2026/10/30
С.Бямбацогт: Баялгийн эзэн нь ард түмэн юм бол баялгийнхаа өгөөжийг ард түмэн хүртэх ёстой 2026/10/30
Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай 2026/10/30
Хүүхдийг цахим аюулаас хамгаалах чухал хууль оруулж ирэв 2026/10/30
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 67 этгээдийг илрүүлжээ 2026/10/30
Д.Отгонбаяр: 10 хүү, нэг охинтой өнөр өтгөн айлаас “Хурд” хамтлаг үүссэн 2026/10/30
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно 2026/10/30
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026/10/29
Нийслэлийн салбар хорооны тэргүүнээр Болдхуягийн Билэгт сонгогдлоо 2026/10/29
Өнөөдөр 16 настай охиныг хөнөөсөн хэргийг Дээд шүүх хаалттай хэлэлцэнэ 2026/10/29
Хүүхдийн сошиал хэрэглээг хязгаарлах зайлшгүй хоёр шалтгаан 2026/10/29
Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа 2026/10/29