Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Гадаад паспортын хэлтэс ачааллаа дийлэхгүй, урт дараалал үүсгэж байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлэх болсон. Тэгвэл энэ сарын 9-ний өдрөөс эхлэн гадаад паспортын үйлчилгээг нийслэлийн зургаан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст шилжүүлэхээр болжээ.
Гадаад паспортын үйлчилгээ үзүүлэх зургаан дүүрэг:
1. Сонгинохайрхан
2. Баянгол
3. Баянзүрх
4. Хан-Уул
5. Чингэлтэй
6. Сүхбаатар
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна