Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун Өмнөд Солонгосын К поп оддын тоглолтыг өндрөөр үнэлсэн байна. Пхеньянд хийсэн Өмнөд Солонгосын уран бүтээлчдийн тоглолтыг тэрбээр гэргийнхээ хамтаар үзэж сонирхжээ.Ким Жон Ун Өмнөд Солонгосын урлагийнхний энэ тоглолт Умард Солонгосын иргэдийн Өмнөдийн поп соёлын талаарх ойлголтыг гүнзгийрүүлсэн төдийгүй Солонгосын үндэсний нэгдлийг илтгэж чадлаа хэмээн онцолсныг "Нодон Синмун" өнөөдрийнхөө эхний нүүрэнд мэдээлсэн байна. Өмнөд Солонгосын уран бүтээлчид Зүүн Пхеньяны их театрт "Хавар ирлээ" нэртэй хөтөлбөрөө тоглосон юм. Ким Жон Ун нь Өмнөд Солонгосын уран бүтээлчдийн тоглолтыг үзэж, тэдэнтэй уулзаж, гар барьж талархлаа илэрхийлсэн Умард Солонгосын анхны удирдагч гэдгийг хэвлэлүүд бас онцолж байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна