Эх оронч сэтгэлийн үзүүрт үндэснийхээ үйлдвэрлэгчдийг дэмжих багахан хүсэл байдаг ч нүд хуурсан муухай Монгол зангаас болоод итгэл алдраад байна. Манай үндэсний үйлдвэрлэгчдийг Өвөр Монголчууд ихэд дэмжиж, бараа бүтээгдэхүүн ихээр худалдан авах болсон. Гэвч Хятадын Вичатаар "Мөнгө аяга хуурамч байна. Битгий аваарай" гэсэн анхааруулга яваад эхэллээ. Өөрөөр хэлбэл Ар Монголчууд Өвөр Монголчуудыгаа хульхдаж, хуурамч бүтээгдэхүүн зарчихсан байна. Нэг удаа хүн хуураад өнгөрөх яах вэ. Гэвч энэ үйлдлийн цаана маш олон чин шударгаар ажиллаж байгаа Монголчууд хэлмэгдэж, орлого олох боломжийг нь хаачихлаа. Энэ л манай үндэсний үйлдвэрлэгчдийн дутагдалтай тал юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна