МОНГОЛ ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 48,8 ХУВЬ НЬ ИЛҮҮДЭЛ ЖИНТЭЙ БАЙНА


Судалгаанд Монгол Улсын эдийн засгийн дөрвөн бүсийн 21 аймаг, нийслэлийн 8 дүүргээс санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 94 сум, 30 хороо хамрагджээ. Судалгааны зорилго нь хүн амын хоол тэжээлийн өнөөгийн байдалд үнэлгээ өгч, 2010 онд хийгдсэн "Хоол тэжээлийн үндэсний IV судалгаа"-аас хойш гарсан ахиц дэвшил, алдаа дутагдлыг илрүүлэхийн зэрэгцээ, сүүлийн жилүүдэд МУ-ын нийгэм, эдийн засаг, хүн амын хооллолтын дадалд гарсан томоохон өөрчлөлтийг харгалзан холбогдох бодлого, хөтөлбөрт зохих өөрчлөлт оруулахад оршиж буй юм. Хоол тэжээлийн тулгамдаж буй томоохон асуудал болох төмөр, А, Д аминдэм, иод дутал, илүүдэл жин ба таргалалтын тархалт, өрхийн хүнсний баталгаат байдалд тусгайлсан дүн шинжилгээ хийж, тэдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд одоо хэрэгжиж буй бодлого, хөтөлбөрт оруулбал зохих өөрчлөлт, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон "Бодлогын зөвлөмж" бүхий 6 бүлэг сэдэвчилсэн үнэлгээний тайланг боловсруулжээ. Үндэсний судалгаагаар аминдэм, эрдсийн дутлын тархалт түгээмэл хэвээр, 2010 оны түвшингээс буураагүй байна.

5 хүртэлх насны хүүхдийн 26.6 хувь, эхчүүдийн 16.1 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 21.4 хувь нь тус тус цус багадалттай,

6-59 сартай хүүхдийн 27.7 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 29.6 хувь төмөр дуталтай байгааг тогтоосон.

Д аминдэм дутлын тархалт хүүхэд, насанд хүрэгчдийн дунд маш түгээмэл,

6-59 сартай хүүхдийн 61 хувь дуталтай, 28.9 хувь нь нөөц дутмаг,

жирэмсэн эмэгтэйчүүдийн 75.4 хувь нь дуталтай, 20.2 хувь нь нөөц дутмаг,

15-49 насны эрэгтэйчүүдийн 40.4 хувь нь Д аминдэм дуталтай, 41.9 хувь нь нөөц дутмаг байдалд байгааг илрүүлжээ.

Мөн тав хүртэлх насны хүүхдийн 9.5 хувь нь А аминдэм дуталтай, 60.1 хувь нь А аминдэмийн нөөц хангалтгүй, дуталд өртөхөд ойрхон байгааг судалгааны дүн илтгэж байна. Нийт өрхийн 78.9 хувь нь зохистой түвшинд иоджуулагдсан давс хэрэглэж байгаа бөгөөд, Баруун болон Хангайн бүсийн хүн ам, жирэмсэн эмэгтэйчүүд иодын дуталд өртөх эрсдэлтэй хэвээр байна. Хоол тэжээлийн үндэсний судалгаагаар МУ-д хоол тэжээлээс хамааралт эмгэгийн дарамт өндөр байгааг тогтоосон. Тухайлбал, нялх хүүхдийн эхийн сүүгээр дагнан хооллолт хангалтгүй, нийт хүн амын хоногт хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл цөөн, аминдэм, эрдсийн дутлын тархалт өндөр, 5 хүртэлх насны хүүхэдтэй өрхийн 64.9 хувь хүнсний баталгаат байдал нь ямар нэг хэмжээгээр алдагдсан, илүүдэл жин ба таргалалтын асуудал нийгмийн эрүүл мэндэд ноцтой сөрөг үр дагавар учруулах түвшинд хүрчээ.

Илүүдэл жин ба таргалалтын тархалт нь бүс нутаг, амьжиргааны түвшинг үл харгалзан, бүх насны хүн ам, ялангуяа насанд хүрэгчдийн дунд маш өндөр, хүүхдийн дунд нэмэгдэж байгаа нь онцгойлон анхаарвал зохих асуудал болжээ. Тодруулбал,

5 хүртэлх насны хүүхдийн 11.7 хувь нь илүүдэл жинтэй,

6-11 насны хүүхдийн 22.2 хувь нь илүүдэл жинтэй, 6.4 хувь нь таргалалттай,

15-49 насны эхчүүдийн 46.2 хувь нь илүүдэл жин ба таргалалттай, 16.5 хувь нь тарган,

15-49 насны эрэгтэйчүүдийн 48.8 хувь нь илүүдэл жин ба таргалалттай, 14.6 хувь нь тарган байгааг тогтоосон.

"Хүн амын хоол тэжээлийн байдал" үндэсний V судалгааны тайланд МУ-ын хүн амын хоол тэжээлийн өнөөгийн байдлыг илтгэх хамгийн сүүлийн үеийн баримт, нотолгоог багтаасан бөгөөд хоол тэжээлийн дутлын болон илүүдлийн эмгэгийн тархалтыг бууруулах арга замыг "Бодлогын зөвлөмж" бүхий 6 бүлэг сэдэвчилсэн үнэлгээний тайланд тодорхойлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Шар айраг гадаадынх л бол сайн гэсэн үг биш. 4 цагийн өмнө
ХААН Банк эрүүл мэндийн салбарт сүүлийн 15 жилд 2.5 тэрбум төгрөг зарцуулжээ 5 цагийн өмнө
УИХ-ын чуулган: Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхийг дэмжлээ 5 цагийн өмнө
Хуучин сайд нарыг шинэ Засгийн газарт оруулахгүй байх албан шаардлагад 30 гаруй гишүүн гарын үсгээ зуржээ 6 цагийн өмнө
Тэтгэврийн зээлд тавих өр орлогын харьцааг 50:50 байхаар шийдэв 6 цагийн өмнө
Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо 7 цагийн өмнө
Грийн Групп-д ажиллангаа бакалаврын дипломтой, байртай болох боломжтой 9 цагийн өмнө
Халхгол суманд гарсан хээрийн түймэрт 5100 га талбай өртжээ 9 цагийн өмнө
ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр санал болголоо 9 цагийн өмнө
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа 9 цагийн өмнө
Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс урагш Төмөр замын нүхэн гарцын уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр 23:00 цагт хааж, шинэчилнэ 10 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргиийн бороо орно 10 цагийн өмнө
Барилгын түр хашаа, орчны аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулж байна Өчигдөр
Ой, хээрийн түймрийн эрсдэлийг гаргажээ Өчигдөр
О.Алтангэрэл: 10 ээжийн 2-3 нь арай гэж тэтгэлгээ авдаг Өчигдөр
Зарим байршилд зам хаана Өчигдөр
Улаанбурхан өвчний нас баралт тав боллоо Өчигдөр
Н.Номтойбаяр: Засагт хамтрах эсэхээ албан ёсоор шийдээгүй байгаа Өчигдөр
ОБЕГ-ын дэргэдэх “Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119 дүгээр анги”-ийн шинэ төв ашиглалтад орлоо Өчигдөр
АН-аас томилогдсон хяналт, бүтээмжийн менежерүүдийг халбал Ерөнхий сайдын арьсыг өвчинө Өчигдөр