ХҮН АМ ОРОН СУУЦНЫ ЭЭЛЖИТ ТООЛЛОГО 2020 ОНД БОЛНО


Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын комиссын анхдугаар хурал боллоо. Хурлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх даргалсан юм. Хурлаар "Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогыг зохион байгуулах тооллогын Улсын комиссын үйл ажиллагааны төлөвлөгөө"-г баталж, Улсын комисст мэргэжил, аргазүйн туслалцаа үзүүлж, нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангахыг Үндэсний статистикийн хороонд үүрэг болголоо. Мөн аймаг, нийслэлийн тооллогын комисс байгуулах, түүний ажиллах журам батлах тухай болон мэдээллийн нэгдсэн цахим систем үүсгэж, шинэчлэн боловсронгуй болгох шаардлагатай зэрэг асуудлыг ярилцлаа. Ээлжит тооллого 2020 оны 01 дүгээр сарын 8-9 нд шилжих шөнийн 00 цагт орон даяар эхэлж, долоо хоног үргэлжилнэ. Тооллогын нэгдсэн дүнг мөн оны зургаадугаар сард танилцуулна. Гадаад улс орнуудад ажиллаж, сурч, амьдарч байгаа иргэдээ онлайнаар бүртгүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэхээр төлөвлөжээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино 1 цагийн өмнө
Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 3 цагийн өмнө
Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 3 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлжээ 3 цагийн өмнө
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 3 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо 23 цагийн өмнө
THE HU-ийн 10 жил: Дэлхийд хүрсэн 10 түүхэн амжилт Өчигдөр
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэнэ Өчигдөр
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 2026/08/01
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 2026/08/01
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ 2026/08/01
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 2026/08/01
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 2026/08/01
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 2026/07/31
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 2026/07/31
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 2026/07/31
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 2026/07/31
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 2026/07/31
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 2026/07/31