АВТОМАШИНЫ ТАНЬ УЛСЫН ДУГААР 2, 7-ГООР ТӨГССӨН БОЛ АМЖИЖ ТАТВАРАА ТӨЛӨӨРЭЙ


Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаар бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураах ажил явагдсаар байна. Хэрвээ таны эзэмшдэг автомашины улсын дугаар 2, 7-гийн тоогоор төгссөн бол татвар төлөх сүүлийн 7 хоног тул та амжиж татвараа төлөөрэй. Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг төлж буй татвар төлөгч нь өөрийн харъяаллын дагуу татварын албаны дансанд төлөх эсвэл тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудас /www.smartcart.mn/-аар дамжуулан онлайнаар төлөх боломжтой. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаар бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулж байна. НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан "Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам"-ын дагуу тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч, тогтоосон хугацаанд төлнө.

1, 6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард

2, 7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард

3, 8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард

4, 9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард

5, 0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг банкаар дамжуулан төлсөн бол өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулах боломжтой.

Нийслэлийн мэдээллийн технологийн газраас мэдээлснээр, хэрэв тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудас /www.smartcart.mn/-аар дамжуулан онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ заавал хавсаргах, эсвэл өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулах боломжтой аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино 1 цагийн өмнө
Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 3 цагийн өмнө
Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 3 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлжээ 3 цагийн өмнө
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 4 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо 23 цагийн өмнө
THE HU-ийн 10 жил: Дэлхийд хүрсэн 10 түүхэн амжилт Өчигдөр
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэнэ Өчигдөр
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 2026/08/01
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 2026/08/01
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ 2026/08/01
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 2026/08/01
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 2026/08/01
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 2026/07/31
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 2026/07/31
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 2026/07/31
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 2026/07/31
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 2026/07/31
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 2026/07/31