ГЭР БҮЛИЙН ДӨРВӨН ХҮН ГЭРТЭЭ ШАТАЖ АМИА АЛДЖЭЭ


Өнгөрсөн мягмар гариг буюу энэ сарын 21-нд нэг гэр бүлийн дөрвөн хүн гэртээ шатаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар эл хэрэг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гарсан бөгөөд гал 17 цагийн орчимд гарсан байна. Онцгой байдлынхан болон цагдаагийн байгууллага, түргэн тусламжийнхан яаралтай очсон ч гэрт байсан эрэгтэй эмэгтэй хоёр хүн хоёр хүүхэдтэйгээ аль хэдийн амиа алдсан байжээ. Тодруулбал 49 настай эрэгтэй Э, 33 настай эмэгтэй А, долоон настай эмэгтэй О, зургаахан сартай эрэгтэй У нар байсан гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Гэхдээ энэ галыг ахуйн хүрээний гал гэж үзэхгүй байх үндэслэл байгаа юм байна. Учир нь гэр үүдний амбаар хэсгээсээ шатаж эхэлсэн гэж ойр хавьд нь харж байсан хүн мэдүүлжээ. Түүнчлэн орой 17 цагийн үед хүмүүс унтах болоогүй, эрт байсан учраас гэр дотор гал гарсан бол хүмүүс нь зугтаж гарах, ямар нэг байдлаар бүгдээрээ амиа алдах ёсгүй байсан гэх таамаг байгаа аж. Тиймээс эл харамсалтай хэргийг гадны нөлөөтэй байсан эсэхийг тодруулахаар Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн, үргэлжлүүлэн шалгаж байна.

Үүнээс гадна мөн л тэр өдөр буюу 21-ны орой 20:30 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд мөн л нэгэн айлын гэр шатжээ. Галын дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид есөн минутын дотор очиход тэр хавийн иргэд галыг унтраасан байсан байна. Харин шатсан гэрийн гадна талд 40 орчим настай эрэгтэй хүн гадны нөлөөтэй нас барсан байсныгНийслэлийн Цагдаагийн газрын удирдлага зохицуулалтын хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ. Эл хэргийг мөн л цагдаагийн байгууллага шалгаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7000–10000 айлын янданг буулгана 2 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Н.Мандуулын онцлох 10 ажил 2 цагийн өмнө
О.Номинчимэг: Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна 2 цагийн өмнө
Танилц: Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг энэ сард олгох хуваарь 4 цагийн өмнө
Иргэд: Шатахуунд оочерлодог амьдралдаа бүр дасчихсан 4 цагийн өмнө
​Баянхошууны таксины жолооч: Бидэнд шатахууны үнийн өсөлт, оочер дараалал хамгийн том бэрхшээл болж байна 5 цагийн өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 5 цагийн өмнө
Баруун аймгуудын нутгаар цас орно 5 цагийн өмнө
Зам тээврийн яамны ТНБД асан Б.Насантогтоход шүүхээс 5 жилийн хорих ял ногдууллаа Өчигдөр
Бэлэн мөнгө авсан жолоочид цалингийн шийтгэл оногдуулжээ Өчигдөр
Э.Бат-Амгалан: Би нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт 104 ослын дуудлага бүртгэгджээ Өчигдөр
30 гаруй жилийн түүхтэй “Бодь Даатгал” брэндээ шинэчилж, “Богд Даатгал” боллоо Өчигдөр
Б.Бат-Өлзий: Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараагийн цолонд хүрэхийн төлөө хичээж зүтгэх болно Өчигдөр
Б.Баярхүү: Хүүг минь дэмждэг монголынхоо ард түмэнд баярлалаа Өчигдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2026/11/01
Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ 2026/10/31
Ууланд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ 2026/10/31
Д.Эрдэнэтуяа: Од болж хүнд танигдахдаа биш хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийхийг хүсдэг 2026/10/31